Нийслэлийн Mэргэжлийн хяналтын газар

ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ, СЭРГИЙЛЭХ ТАЛААР НМХГ-ААС ХИЙЖ БАЙГАА ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫН ТАЛААР
2010.09.06 EMBSHH

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын  2010 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 489 дугаар захирамжийг хэрэгжүүлэхээр доорхи ажлуудыг хийж гүйцэтгэж байна.Үүнд:

Нэг. Зохион байгуулалтын талаар:

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эрчимжүүлэх тухай газрын даргын 2010 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 370 тоот  тушаал гарган, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Уг  тушаалын дагуу нийслэл хотод тарваган тахал болон байгалийн голомтот  халдварт өвчин  зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтыг явуулж  байна.  Товчоодод ажиллах улсын байцаагчдад НЗД-ын захирамж, НМХГ-ын даргын тушаал, хяналт шалгалтын хэсэгт ажиллах заавар, журмыг дэд дарга, тамгын газрын дарга, холбогдох мэргэжлийн хэлтсийн дарга нар танилцуулан, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.

Хоёр. Автотехникийн шалган нэвтрүүлэх товчоодод хийж байгаа хяналт шалгалтын талаар:

Газрын даргын тушаалаар томилогдсон улсын байцаагчид  Нисэх /био үйлдвэр/ , яармаг, 22, Баянзүрх, Налайх,  Хэрлэнгийн гүүрний автотехникийн шалган бүртгэх товчоонд 24 цагаар,  Эмээлтийн Гурван эвтэн түүхий эдийн захад 12 цагаар хяналт шалгалтыг явуулж, иргэдэд зориулсан зөвлөмж, сэрэмжлүүлэг тараан ажиллаж байна. Автотехникийн шалган нэвтрүүлэх товчоодод 7 дугаар сарын 25-ны өдрөөс 9 дүгээр сарын 4-ныг дуустал  хугацаанд 10622 тээврийн хэрэгсэл, 23823 зорчигчийн ачаа тээшинд тарваганы мах, дагалдах түүхий эд бүтээгдхүүний үзлэг хийж, 4 удаагийн тохиолдлоор 16 ширхэг тарваганы түүхий мах /тулам/ илрүүлэн, БГХӨСҮТ-д шинжлүүлэхээр хүлээлгэн өгч, 3 иргэнд 110,0 мянган төгрөгийн шийтгэвэр ногдуулж ажиллалаа. Хяналт шалгалтын явцад  7009 санамж, зөвлөмжийг тарааж, 1450 гаруй иргэнд зөвлөгөө өгч ажиллалаа.

“ҮДИЙН ЦАЙ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХАНГАЛТ ХИЙЖ БУЙ АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ХИЙСЭН ШАЛГАЛТЫН ТАНИЛЦУУЛГА
Нэг. Шалгалтын зорилго:

Монгол улсын Засгийн газрын 194 дүгээр тогтоолоор батлагдсан “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд хүнс, хоол үйлдвэрлэл, хүнсний бүтээгдэхүүний хангалт хийж буй аж ахуйн нэгж болон Ерөнхий боловсролын сургуулиудад Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2006 оны 379/341 тоот тушаалын хэрэгжилтэнд хяналт шалгалт хийж үр дүнг тооцон үнэлэлт дүгнэлт өгөх, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, цаашид авах арга хэмжээний чиглэлийг тодорхойлоход оршлоо.

Хоёр. Шалгалт хийх хугацаа:

Шалгалтыг 2010 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хийж гүйцэтгэв.

Гурав. Шалгалтын бүрэлдэхүүн:

Шалгалтыг Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ стандартын хяналтын улсын ахлах байцаагч Д.Хоролмаа ахлан, Хүнсний үйлдвэрийн технологийн хяналтын улсын байцаагч Ш.Цолмон, Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ стандартын хяналтын улсын ахлах байцаагч Б.Нарангэрэл, Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын улсын ахлах байцаагч Г.Батмөнх, Д.Отгон, Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын улсын байцаагч Д.Дэлгэрбаяр, А.Энэрэл, Б.Золбоо, Г.Оюунчимэг нар ажлын 3 хэсэг болж хийж гүйцэтгэлээ.

Дөрөв. Хамрах хүрээ:

Шалгалтанд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 4, талх, нарийн боовны 5, ундаа жүүсний 2 нийт 11 үйлдвэрлэл хамрагдлаа.

“Бенедакт” ХХК үйлдвэрийн байрандаа урсгал засвар, “Коко десерт” ХХК Үдийн цайнд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх цехийг шинээр өргөтгөн засварлаж байсан бөгөөд засварын ажил дуусаагүй, үйлдвэрлэл явагдаагүй байлаа.

Шалгалтанд хамрагдсан газруудаас сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Дабль Эрдэнэ” ХХК-нь Төв аймгийн нутагт үйл ажиллагаа явуулдаг болсон,  “Хүнсний технологийн коллеж”-нь үдийн цай хөтөлбөрт хамрагдахгүй гэсэн шалтгаанаар шалгалт хийгдээгүй болно.

Тав. Шалгах ажлын чиглэл:

Шалгалтыг үйлдвэрийн байрны эрүүл ахуйн нөхцөл, техник, технологийн хяналт, түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын баталгаажуулалт, үйлдвэрлэгчийн дотоодын хяналт, мэргэжлийн ажиллагсадаар хангагдсан эсэх, сав баглаа боодлын шошго стандартын шаардлага хангасан эсэх, ажиллагсад эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан эсэх гэсэн чиглэлээр хийж, холбогдох судалгааг хавсралтаар гаргав.

Хүнсний үйлдвэрүүд нь 100.0 хувь үйлдвэрлэл эхлэхийн өмнө үйлдвэрийн байрны эрүүл ахуйн нөхцөл, техник технологийн шаардлага хангасан тухай мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт гаргуулсан байна.

Дээрх үйлдвэрүүдэд ажиллагсадын 80.0 хувь нь мэргэжлийн технологийн дамжлагын ажилчид байна. Ажиллагсдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан байдал нь 70.0 хувь байна.

“Монсүү”, “ГУМ” ХХК-иуд нь ажиллагсадаа энэ оны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар холбогдох газруудад захиалгаа өгсөн байна.

Дээрх үйлдвэрүүд нь технологийн шаардлага хангасан урсгал шугамуудтай, бусад шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан байна.

Хүнсний үйлдвэрүүд нь 100.0 хувь мэргэжлийн технологчийн удирдлагаар хангагдсан, бүтээгдэхүүн үйлдвэрлэх жор, технологийн заавыг шаардлагын түвшинд боловсруулж баталгаажуулсан, дотоодын хяналтын лаборатори ажиллуулж, мэргэжлийн химич болон шинжилгээ хийхэд шаардлагатай лабораторийн багаж хэрэгсэл, урвалж бодисоор хангасан, технологийн явцад тавих дотоодын хяналтын бүртгэл хөтлөлтийг тогтмол хөтөлж хэвшсэн байна.

Үйлдвэрлэлд хэрэглэж буй түүхий эд материал, сав баглаа боодол, бэлэн бүтээгдэхүүнүүдийг шинжилгээнд хамруулж дүгнэлт гаргуулж хэвшсэн, хүнсний зориулалтын сав, баглаа боодлыг хэрэглэж, “Савласан хүнсний бүтээгдэхүүний шошгололтод тавих ерөнхий шаардлага” MNS САС 1:2007 болон тухайн нэр төрлийн бүтээгдэхүүнд тавигдах ерөнхий шаардлагын дагуу жижиглэн савлаж шошголсон байна.

Түүхий эд материал, бэлэн бүтээгдэхүүнийг зориулалтын тээврийн хэрэгслэээр тээвэрлэж түгээж байна.

“Талх чихэр” ХК нь 31 сургуультай 16 нэр төрлийн бүтээгдэхүүн нийлүүлэх  гэрээ байгуулахаар төлөвлөснөөс одоогийн байдлаар 21 сургуультай гэрээ байгуулсан байна.

“Бенедакт” ХХК БГД-ийн ерөнхий боловсролын 38, 70-р сургууль, “Эрдмийн ундраа” цогцолбор, “Жаргалан” сургуулиудтай, “Коко десерт” ХХК нь ерөнхий боловсролын сургуулийн  СБД-ийн 3-р сургууль, БЗД-ийн 111-р сургуулиудтай Үдийн цайнд зориулсан хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэхээр гэрээ байгуулсан байна.

“Бамбууш” ХХК нь 15 нэр төрлийн нарийн боов үдийн цайнд өгдөг, одоогийн байдлаар 2 сургууль, 6 цэцэрлэгт үдийн цай нийлүүлэх гэрээ хийсэн, “Атар өргөө” ХХК нь 19 нэр төрлийн нарийн боов үдийн цайнд өгдөг, 6 сургуультай, “Эвтэй Намсрай” ХХК нь 6 нэр төрлийн нарийн боов, 2 төрлийн жимсний шүүс нийлүүлдэг, 10 сургуультай гэрээ хийсэн байна.

“Монсүү” ХХК нь 6 нэрийн сүү, тараг, ааруул, зөөхий,  “ГУМ” ХХК нь 5 нэрийн сүү, таргыг “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд сургууль цэцэрлэгүүдэд нийлүүлэхээр бэлтгэсэн танилцуулга гаргаж сурталчилгаа хийж байгаа бөгөөд одоогоор нэгч газартай гэрээ байгуулаагүй байна.

“Сүү” ХК нь ердийн сүү, тараг нийлүүлэх боломжтой, сав баглаа боодлоо захиалсан байгаа одоогоор бэлэн болоогүй байна.

Зургаа. Илэрсэн зөрчил дутагдал

“Талх чихэр” ХК-д хэрэглэж буй хуурай өндөг, маргарины дүгнэлт байхгүй, элсэн чихэр, өтгөрүүлсэн сүү, ургамлын тосны дүгнэлт шаардлага хангаагүй бүрэн бус;

“Сүү” ХК, “Монсүү”ХХК, “ГУМ”ХХК-д хэрэглэж буй тарагны хөрөнгө, желатин, жимсний бэлдмэл зэргийг импортлохдоо загвар дээжээ шинжилгээнд хамруулж дүгнэлт гаргуулсан бөгөөд, бөөнөөр импортлосны дараа шинжилгээнд хамруулаад дүгнэлтээ гаргуулж аваагүй;

Долоо. Шалгалтын явцад авсан арга хэмжээ:

Шалгалтаар 14 зөрчил илрүүлснээс 8 зөрчлийг нь газар дээр нь арилгууллаа.

Найм. Дүгнэлт:

Шалгалтанд хамрагдсан үйлдвэрүүдэд “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд хүнсний бүтээгдэхүүнийг сургууль, цэцэрлэгүүдэд нийлүүлэх бэлтгэл бүрэн хангагдсан байна. Нийт 9 үйлдвэр шалгагдсанаас 8 үйлдвэр хангалттай, 1 үйлдвэр  дунд зэрэг гэсэн үнэлгээтэйгээр дүгнэгдлээ.

Үдийн цай хөтөлбөр нь Үдийн хоол хөтөлбөр болж байгаатай холбоотойгоор хүнсний бүтээгдэхүүнийг жижиглэн савладаг сав баглаа боодлыг бага хэмжээгээр захиалж, нөөцийг бага байлгах бодлого барьсан болгоомжлол байна.

Ес. Санал:

Засварын ажил хийж байгаа газрууд засвар үйлчилгээгээ яаралтай дуусгаж Үдийн цай хөтөлбөрт нийлүүлэх хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг эхлүүлэх, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийлгэх шаардлагатай байна.

СҮХБААТАР ДҮҮРГҮҮДИЙН ХЭМЖЭЭНД ИЛ ЗАДГАЙ ХУДАЛДАА ХИЙЖ БУЙ ИРГЭДЭД ХИЙСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүний худалдаа үйлчилгээг шалгахад тус дүүрэгт жимс хүнсний ногоо болон зайрмагны худалдаа үйлчилгээ гаргахаар хүсэлтээ тавьж дүүргийн Засаг даргаас 15 цэгт 87 гэрчилгээ олгосон байна. Эдгээр иргэдийн судалгааг гарган үүнээс хамгийн их зөвшөөрөл авсан 7 буудлын 25 цэгийн иргэдийн худалдаа хийж буй байдалд хяналт хийж зохих зөвлөлгөөг өгч ажиллаа. Шалгалтаар хангалтгүй байсан 4 иргэн 1 аж ахуйн нэгж, 1 албан тушаалтанд 120.0 мянган төгрөгний торгуулийн арга хэмжээ авлаа. Одоогоор айрагны гэрийн үйл ажиллагаа эхлээгүй байна.

Ил задгай худалдаа, айрагны гэрүүдэд дүүргийн Засаг даргын Тамгын газраас тодорхой хэмжээний төлбөртэйгээр /60.0-100.0 мян.төгрөг/ үйлдвэр, үйлчилгээ эрхлэх байршлыг заасан гэрчилгээ олгож байгаагаас айрагны гэр болон гар дээрээс худалдаа эрхлэгчдэд төр захиргааны байгууллагаас зохих зөвшөөрөл олгосон мэт ойлголт төрүүлж, стандарт, эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд хүнсний худалдаа эрхлэх зөрчлийг таслан зогсоох талаар дүүргүүдийн Засаг дарга нарт Мэргэжлийн хяналтын байгууллагаас удаа дараа хүргүүлсэн албан шаардлагын заалтууд хэрэгжихгүй байна.

Дүүргүүдээс ил задгай худалдаа, үйлчилгээ, айрагны гэрүүдэд олгосон түр зөвшөөрөл /гэрчилгээ /нь  дараах хууль, дүрэм зөрчиж байна.

Нийслэлийm Засаг даргын 2002 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 561 тоот Захирамжаар батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулахад тавигдах ша рдлага хяналт тавих журам”-ын 5.19 дэх

- “Сүү, сүүн бүтээгдэхүүнийг тогтоосон цэгт худалдан борлуулах, орон сууц болон гэр хорооллын гудамж талбайд ил задгай заруулахгүй байх асуудлыг хорооны засаг дарга, олон нийтийн байцаагч нар хариуцна;

Дүүргүүдийн нутаг дэвсгэрт хүнсний худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэдэг аж ахуйн нэгж байгууллагын ариун цэврийн дэглэмийг чанд сахиулж, дахин боловсруулахгүйгээр шууд хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалахыг таслан зогсоох;

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 72 дугаар тогтоолын “Нийслэлийн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний нийтлэг журам”-ын 1,3 дахь заалт  Худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид нь тухайн ажлын байрандаа  мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчаар ажлын байрны дүгнэлт гаргуулж,  дүүргийн татварын алба, үйлдвэрлэл, тохижилт үйлчилгээний хэлтэстэй гэрээ байгуулж  ажиллана.

Монгол  Улсын “Захиргааны хариуцлагын тухай хууль”-ийн 42-р зүйлийн “Худалдаа үйлчигээний журам” зөрчих: 42.2, 42.3 дахь заалтууд байнга  зөрчигдөж байгаа учраас “Нийслэлийн хэмжээнд ил задгай худалдаа, үйлчилгээ явуулахад баримтлах, бодлого, зохицуулалт, мөрдөгдөх дүрэм, журам боловсруулан гаргаж, эрх зүйн орчинг бүрдүүлж тодорхой болгох”  шаардлагатай байна.

БАГАНУУР ДҮҮРГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН 2010-2011 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БЭЛТГЭЛ БАЙДАЛД МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС ХЯНАЛТ ХИЙЛЭЭ.
2010-2011 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн байрны эрүүл ахуйн нөхцөл, засвар үйлчилгээний чанар, багшлах боловсон хүчин, ном сурах бичгийн хангамж, хүүхдийн цэцэрлэгийн бүртгэлийн ажиллагаа, эдэлбэр газрын тохижилт, ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцлийг хангуулах талаар хийж гүйцэтгэсэн ажлын чанар, үр дүнг шалган, зөрчлийг арилгуулах зорилгоор  шалгалтыг 2010 оны 08 дугаар сарын  15-ны өдрөөс ажлын 7 хоногт багтаан явууллаа.

Шалгалтанд дүүргийн Боловсролын хэлтэс, Гэгээрэл хөгжлийн төв албан бус сургалтын төв, “Боловсрол цогцолбор” төрийн өмчийн  сургууль, “Энх-Судар”, “Сод” зэрэг төрийн бус өмчийн сургуууль, 131, 132, 138, 139, 142 дугаар цэцэрлэгүүд тус тус хамрагдлаа.Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан удирдамжийг сургууль, цэцэрлэгүүдийн захирал нарт танилцуулан, шалгалтыг сургалт хүмүүжлийн байгууллагын барилга байгууламжийн эрүүл ахуйн төлөв байдал, сургууль цэцэрлэгийн орчны эдэлбэр газарт тавигдах эрүүл ахуйн шаардлага, хүнсний бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, ажиллагсдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан байдал, их болон урсгал засварын ажлын явц, чанар байдал зэрэг асуудлыг хамруулан шалгалаа.

1.Болосрол цогцолбор сургуулийн нийт хүчин чадал 3274 байхаас 5500 буюу ээлжийн коэфицент нь 2.0% байснаас хичээлийн 1 дүгээр  байранд өргөтгөл хийгдэж 1.7%- болж буурсан үзүүлэлттэй байна. Нийт 178 бүлэг, хичээлийн анги танхим 100, албан ёсны гэрчилгээгээр баталгаажсан 60 гаруй кабинеттэй, багш ажилчдын хүрэлцээ хангамж сайн байна. Үүнээс албан бус сургалтын  5 дугаар ангийн 1 холимог  бүлэгтэй, нийт 16 суралцагчтай.6 настай 1 дүгээр ангийг 405 суралцагч 13 бүлэгтэй төгсөж, 526 суралцагч элсэн орж 16 бүлэгтэй болсон байна. Хөгжлийн бэрхшээлтэй / хэлгүй, сонсголтой/ 1  хүүхдийг ердийн  6 настай 1 дүгээр ангид  суралцуулахаар бүртгэгдсэн байна. БСШУЯ-нд сургалтанд ашиглагдах ном сурах бичиг, журналын захиалга өгсөн,  БСШУЯ-аас зөвшөөрсөн ном сурах бичгийг ашигладаг.

- 1, 2, 7, 11-р ангийн сурах бичгүүд 43,8-100 хувийн хангалттай харин  3, 4, 5, 7, 8, 9,10-р ангийн сурах бичиг 9.6-39.7 хувийн үзүүлэлттэй байна.

.Боловсрол цогцолбор сургуулийн хэмжээнд урсгал засварт нийт 5 сая гаруй төгрөг зарцуулсан  байна. Одоогийн байдлаар дүүргийн Засаг даргын нөөц сангийн хөрөнгө оруулалтаар Хичээлийн 1 дүгээр байрны гадна хэрэглээний халуун усны шугамыг “Багануур-Ус” НӨҮГ-тай гэрээ  хийж, 92 м газарт хуванцар шугамаар иж бүрэн  сольж, 3. 8 сая төгрөгийн ажил хийгдсэн байна.Хичээлийн 3 дугаар байрны гадна хэрэглээний халуун, хүйтэн усны шугамыг 75 м газарт өөрсдийн нөөц бололцоог ашиглан сольж, мөн байрны дулааны узелийн цоорсон шугам, хөдөлмөр технологийн кабинетийн дулааны шугам, радиаторыг шинээр сольж, засварласан.Хичээлийн 4 дүгээр байрны биеийн тамирын ангийн ханан пийшинг шинээр өрж засварласан, модон цонхыг вакуум  цонх болгон өөрчилсөн, байрны гадна орчны  хашаа хайсыг засварлаж, тохижуулсан.Хичээлийн 6 дугаар байр нь Япон улсын хөрөнгө оруулалтаар 2008 онд баригдаж, ашиглалтанд орсон ба гүйцэтгэгч компаний зүгээс тус байранд эвдэрч хэмхэрсэн зүйлийг бүрэн засварлан ашиглагч талд хүлээлгэн өгсөн  байна.Хичээлийн 1 дүгээр байрны үүдний орох хэсэг, коридорын хэсгийг засварлан тохижуулах зэрэг ажлууд хийсэн байна.

Өмнөх шалгалтаар өгөгдсөн албан шаардлагын дагуу хичээлийн анги танхим, коридорийн гэрэлтүүлэг хангалтгүй, стандарт алдагдсан байдал, биеийн тамирын хичээлийн гадна талбайн тохижилтонд зориулж тодорхой төсөв гаргасан байна.

Хичээлийн 1, 2, 3, 4, 5 дугаар байрууд дахь цайны газруудыг түрээсээр  эзэмшигч аж ахуйн нэгжүүд нь  ажлын байрандаа  их засвар хийж, үйлчлүүлэгчдийн сандал, ширээ, хоолны газрын тоног төхөөрөмжийг шинэчлэн солих, агааржуулалтын системийг сайжруулах ажлуудыг бие даан гүйцэтгэсэн.

138 дугаар цэцэрлэг нь 1984 онд байгуулагдсан, 25 жил эдлэгдсэн ба байгуулагдсанаас  хойш их засвар үйлчилгээнд хамрагдаагүй байсныг Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс” хөтөлбөрөөр 136 сая 458 мянган төгрөгийн төсөвт өртөгтэй барилгын их засварын ажлыг “Бүтээлч шинэ сонголт” хязгаарлагдмал хариуцлагатай компани гүйцэтгэж, 2009-2010 оны хичээлийн жилд хүлээлгэн өгсөн. Энэ хичээлийн жилд тус цэцэрлэг 2 талын урсгал шат, 1 давхрын 6 бүлгийн гадна  дотно хаалгыг лакдаж, гадна тоглоомын талбайн 13 нэр төрлийн 72 ширхэг тоглоомын будгийг сэргээн будаж, урсгал засварт 2 сая 572  мян.төгрөгийн засвар үйлчилгээ хийжээ.

131 дүгээр цэцэрлэгт 9  сая 346 мянган төгрөгийн  засвар үйлчилгээ хийгдэж, цагаан хэрэглэл, угаалгын өрөөг өргөтгөн урсгал дамжлагыг зөв болгож,  эмчийн өрөө, эцэг, эхийн танхимыг шинээр байгуулсан, хашаа хайсыг будаж, гадна тоглоомын талбайн 1.5 сая төгрөгийн үнэ бүхий тоглоом авч байрлуулсан, гадна биеийн тамирын талбайг 3.0 сая гаруй төгрөгийн хөрөнгөөр байгуулахаар Багануур ус НӨҮГазартай гэрээ байгуулан ажиллаж  байна.Засварын явц 90 хувьтай байна.

132 дүгээр цэцэрлэгийн хэсгийн бүлгийн барилгын тааз нь хотойлт үүссэн, дулаалга хангалтгүй  байсныг засварлан таазанд тулгуур хийж, байшинг цементэлж, гадна дулаалга хийгдэж байна. Нийт 1 сая 279 мян.төгрөгийн өртөгтэйгээр засвар үйлчилгээ хийгдсэн байна. Засварын  явц 85 хувьтай байна.

142 дугаар цэцэрлэг нь  албан байгууллага, аж ахуйн нэгж, дүүргийн хөрөнгө оруулалтаар нийтдээ 920775 мянган төгрөг зарцуулж, анги танхимын тохижилт цахилгааны болон сантехникийн урсгал засварыг  хийж гүйцэтгэн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил хангагдсан.

139 дүгээр цэцэрлэг нь цэвэр халуун хүйтэн ус болон дулааны шугамын 80-ын 12ш  хаалтанд сальник шахаж, урсгал засвар, ангийн халуун усны шугамыг трубагаар шинээр гагнаж холбосон, ус гоожсон паар секцүүдийг никельдэж жийрэг тавьсан.Бохирын худгийг лайдаж цэвэрлэсэн, сантехникийн өрөөний хана, шалыг будаж, үзелийн хаалт шугамуудыг будах зэрэг 121.0 мянган төгрөгний ажлуудыг хийсэн.Нийт 12 ангийн 96 ш цонхны дотор талын рам, 576 м.кв тааз, 1520 м.кв ханыг хусаж замаскдаж будах, 14 ш халаалтын секц, гадна тоглоомыг будах / паар / 1200.0 мян.төгрөгний зэрэг ажлуудыг хийсэн.

Сургууль цэцэрлэгүүд нь бохир ус, хог хаягдлыг зайлуулах гэрээтэй, сантехник, ариун цэврийн тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангамж хангалттай, ажиллагаа, шугам сүлжээ бохирын цооногийн ашиглалт, ажиллагааны  байдлыг хангасан байна.

Цэцэрлэгүүдийн анги танхимуудын агааржуулалт,  байгалийн болон зохиомол гэрэлтүүлэг нь эрүүл ахуйн шаардлага хангасан,  орчны эдэлбэр газар нь хайс хамгаалалттай, орчны  зам талбайг цардаж, мод бут суулгах, зүлэгжүүлэх зэргээр тохижуулсан ба сургалтын  орчинд сөрөг  нөлөө үзүүлэх  эх үүсвэр байхгүй, ажиллагсад нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдсан болно.цэцэрлэгийн  яслийн бүлэгт дунджаар 20, бага, дунд, ахлах бүлэгт 25-27 хүүхэд суралцахаар төлөвлөсөн.

Цэцэрлэгүүдийн хоолны газрууд нь стандарт, эрүүл ахуйн шаардлагын дагуу төлөвлөгдсөн, үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай техник тоног төхөөрөмжийг сайжруулах хүрээнд  “Тогтвортой амьжиргаа” төсөл хөтөлбөрт хамрагдан хангагдсан зэрэг ололттой талууд байна.Тус дүүрэгт хангамж үйлчилгээний төв байхгүй болно. Боловсрол цогцолбор сургууль нь хичээлийн байрны гэрэлтүүлгийг сайжруулах зорилгоор 500 ширхэг өдрийн гэрэл авч байрлуулсан. Нэг ангид ноогдох хүүхдийн тоо 30-40 байна.

Сургуулийн хичээлийн байрууд дахь хоолны газрууд нь стандарт, эрүүл ахуйн шаардлагын дагуу төлөвлөгдсөн, эзэмшигч аж ахуйн нэгж, иргэн нь их болон урсгал засвар үйлчилгээ хийж, үйл ажиллагаа эрхлэх бэлтгэл ажлыг хангасан зэрэг ололттой талууд байна.

Цэцэрлэгүүдийн урсгал засвар шаардлагын түвшинд хийгдэж дууссан байна.

Тус дүүргийн  цэцэрлэгүүд нь  хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан  байрны эрүүл ахуйн нөхцлийг сайжруулахад анхаарч урсгал болон их засварын ажлыг чанарын шаардлагын түвшинд гүйцэтгэн бэлтгэл ажлыг хангасан,  багшлах боловсон хүчин, ном сурах бичгийн хангамж хүрэлцээтэй, хүүхдийн цэцэрлэгийн бүртгэлийн ажиллагаа бүрэн хийгдэж дууссан, эдэлбэр газрын тохижилт, ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцлийг хангуулах талаар  тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэсэн боловч  ариутгал халдваргүйтгэлийн бодисын нөөц хангалтгүй, халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийлгээгүй, тоглоом наадгай дутагдалтай, “Бодь-Суврага”, “Энх-Судар” сургуулийн сургалтын тоног төхөөрөмж  стандартын шаардлага хангахгүй, биеийн тамирын гадна талбай, биеийн тамирын заал, урлаг заалыг засварлаагүй  байна.

Сургууль цэцэрлэгүүд нь орчны эдэлбэр газруудын 60-95%-ийг зүлэгжүүлж, 3-5 төрлийн мод бут тарьсан  байна.

Дүүргийн “Боловсрол цогцолбор” сургуулийн хичээлийн 3 дугаар байр нь их засвар үйлчилгээ хийгдээгүйгээс цаашид сургалтын үйл ажиллагаа хэвийн явагдах нөхцөл боломж алдагдаад байгаа ба сургуулиас мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн асуудлыг удаа дараа  холбогдох газруудад тавьсан боловч тодорхой үр дүнд одоо болтол хүрээгүй  байна.

Дүүргийн цэцэрлэгүүдэд хавар хичээл тарах үед анги танхимын урсгал засварын ажил ба дулааны шугамын угаалга цэвэрлэгээ, сантехникийн засвар үйлчилгээ хийгдэж бүрэн дууссан байна.

Сургууль, цэцэрлэгүүд нь урьд жилүүдтэй харьцуулахад их засвар үйлчилгээ хийгдээгүй боловч өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан урсгал засварт зарцуулах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж, барилгын талаас зөрчилтэй байсан сургууль /хичээлийн 4-р байр/, цэцэрлэгүүдэд /138, 132-р/  засвар үйлчилгээ хийх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн ололттой талууд байгаа боловч инженерийн шугам сүлжээний элэгдлээс шалтгаалан хэвийн ажиллагаа алдагдаж, цаашид доголдох хандлагатай байгаа ба тэдгээрийг шийдвэрлэхэд хөрөнгө санхүүгийн эх үүсвэр  шаардлагатай байна.

НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН

БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ХЭЛТЭС

“ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ” ТАЛААР ХИЙГДЭЖ БУЙ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН МЭДЭЭ
Багануур дүүрэг

Нийслэлд байгалийн голомтот болон мал амьтнаас хүнд халдварладаг өвчин, шинэ болон дахин сэргэн тархах халдварт өвчин зөөвөрлөгдөн орохоос сэргийлэх зорилгоор “Тарваган тахал өвчний халдвараас урьчилан сэргийлэх, тэмцэх, арга хэмжээг эрчимжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2010 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 489 дүгээр захирамж, Багануур дүүргийн Засаг даргын 2010 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/352 дугаар захирамж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2010 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 370 дугаар тушаал гарч, уг захирамж, тушаалын дагуу Хэрлэнгийн авто тээврийн хэрэгслийг шалган бүртгэх товчоонд Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчид, дүүргийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд 24 цагийн хугацаатайгаар үүрэг гүйцэтгэж байна.  2010 оны 08 дугаар сарын 01-нээс 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд зүүн зүгийн аймгуудаас орж ирж байгаа 2201 тээврийн хэрэгсэл, 5518 зорчигчид хяналт шалгалтад хамрагдаад байна. Хяналтаар 69 зөрчил илрүүллээ.

Хөдөө орон нутгаас мал эмнэлэг-ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээгүй болон уг гэрчилгээний бүрдэл дутуу мал, малын мах, түүхий эдийг хот суурин газарт зөөвөрлөн оруулж ирж, зөрчил гаргасан 66 иргэнд 494.0 мянган төгрөгийн торгууль,  шийтгэврийн  арга хэмжээ оногдуулан барагдууллаа.

“Ан агнуурын тухай” хуулийн 15.1.9 дэх заалтад заасан “Тарвага, зурам тэдгээрийн түүхий мах, нойтон болон халдваргүйтгээгүй арьсыг хот тосгонд оруулахыг хориглосон” заалтыг зөрчиж, байгалийн болон гоц халдварт өвчин үүсгэгч, нян тээгч зүйлсийг оруулж ирсэн 3 тохиолдлыг илрүүлэн, 3 иргэнд 80.0 мянган төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ оногдуулж, 10 тарвагыг дүүргийн БГХӨТГ-т хүргүүлэн шинжлүүлэхэд тарваган тахлын үүсгэгч илрээгүй дүнтэй гарсан байна.

Шалгалтад хамрагдсан иргэдэд “Байгалийн голомтот болон мал, амьтнаас хүнд халдварладаг өвчин (тарваган тахал, боом, галзуу, шүлхий)”, “Томуугийн A хүрээний (H1N1) вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тухай”, “Тарваган тахлаас сэргийлье”  сэдэвт санамж, зөвлөмж 544 ширхэгийг тарааж, 783 хүнд зөвлөгөө өгсөн байна.

НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН

БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ХЭЛТЭС

БАГАНУУР ДҮҮРГИЙН СУРГУУЛИЙН “ҮДИЙН ЦАЙ” ХӨТӨЛБӨРИЙН БАЙДАЛД МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС ХЯНАЛТ ХИЙЛЭЭ.
2010-09-01                                                                                                                           Багануур

Монгол Улсын Засгийн газрын 194 дүгээр тогтоолоор батлагдсан “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд хүнс, хоол үйлдвэрлэл, хүнсний бүтээгдэхүүний хангалт хийж буй аж ахуйн нэгж болон Ерөнхий боловсролын сургуулиудад Боловсрол соёл шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2006 оны 379/341 тоот тушаалын хэрэгжилтэнд хяналт шалгалт хийж, үр дүнг тооцон үнэлэлт дүгнэлт өгөх, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, цаашид авах арга хэмжээний чиглэлийг тодорхойлох зорилгоор  шалгалтыг 2010  оны 08 дугаар сарын 30-наас 31-ний  өдрийн хооронд  буюу ажлын 1  хоногт багтаан явууллаа.

Шалгалтанд  дүүргийн төрийн өмчийн “Боловсрол цогцолбор”, “Гүн галуутай”  сургуулиуд, тэдгээрийн  тус бүрийн хичээлийн 1, 2, 3 дугаар байранд  үйл ажиллагаа явуулж байгаа хоолны газрууд буюу “Үдийн цай” хөтөлбөрт хамрагдаж хүнсний бүтээгдэхүүн нийлүүлж буй “Агаржин”, “Жаргалан”,  “Аньст-Уул” хязгаарлагдмал хариуцлагатай компаниуд, төрийн бус өмчийн “Сод”, “Энхсудар” хувийн сургуулиуд  тус тус  хамрагдлаа. Энэ хичээлийн жилд тус дүүргийн “Боловсрол цогцолбор” сургууль нь дунджаар үдийн цайнд 980 , “Гүн галуутай” сургууль нь 1200, “Энх судар” дунд сургууль 30, “Сод” дунд сургууль нь 60 гаруй хүүхдийг  тус тус “Үдийн цай” хөтөлбөрт хамруулахаар  ажиллаж байна.

Тус дүүргийн хэмжээнд үдийн цайны хоолны цэсийг сургуулийн удирдлагаар батлуулаагүй, хяналтын комиссыг байгуулаагүй байгаа нь тус журмын 2.1, 2.6 дахь заалтын хэрэгжилт хангагдаагүй байна.

Мөн журмын 3-т заасан “Үдийн цайнд олгох хүнсний бүтээгдэхүүнд тавих шаардлага”-ын хэрэгжилт сайжирч, хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангахад анхаарч, хүнсний бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлж,  хүүхдэд илчлэг сайтай хоол хүнсээр хангах үүднээс хоолны цэсэнд сүү цагаан идээ, аарц, чацаргана, халуун хоол зэргийг ихэвчлэн олгохоор тусгаж, хүнсний бүтээгдэхүүний баталгаажилтыг  хийлгүүлж, дүгнэлт  гаргуулж хэвшсэн байна. Журмын 5-т заасан “Үдийн цайны гэрээт гүйцэтгэгчийг сонгоход баримтлах шалгуур” –ын  хүрээнд үйлдвэрлэл эрхлэгчид нь үйлдвэрлэл явуулах зөвшөөрөл, дүгнэлттэй, нийлүүлэхээр санал болгож буй бүтээгдэхүүнийг эрүүл, ахуй, аюулгүй байдлын шинжилгээнд бүрэн хамруулсан,  шаардлагын дагуу савлах, зөөх, хадгалах нөхцлийг бүрдүүлсэн,  гэрээний хэрэгжилтээр санхүүгийн хариуцлага хүлээх чадвартай аж ахуйн нэгжийг сонгон шалгуур үзүүлэлтийг баримтласан  боловч дотоодын хяналтын лабораторигүй байгаа нь бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал алдагдаж,  дотоодын хяналтын үйл ажиллагаа доголдох нөхцлийг бүрдүүлж байна.

Журмын 6-т заасан “Үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт тавих, тайлагнах”  гэрээт гүйцэтгэгчийг сонгоход баримтлах шалгуур” –ын  хүрээнд үйлдвэрлэл эрхлэгчид нь үйлдвэрлэл явуулах зөвшөөрөл, дүгнэлттэй, нийлүүлэхээр санал болгож буй бүтээгдэхүүнийг эрүүл, ахуй, аюулгүй байдлын шинжилгээнд бүрэн хамруулсан,  шаардлагын дагуу савлах, зөөх, хадгалах нөхцлийг бүрдүүлсэн,  гэрээний хэрэгжилтээр санхүүгийн хариуцлага хүлээх чадвартай аж ахуйн нэгжийг сонгон шалгуур үзүүлэлтийг баримтлан ажилласан байна.

Дүүргийн хэмжээнд “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүд гал тогооны засвар үйлчилгээг бүрэн хийсэн байна.

НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН

БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ХЭЛТЭС

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ АМРАЛТЫН ГАЗАР, ЖУУЛЧНЫ БААЗ, ГЭР БУУДАЛД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
Улаанбаатар хот                                     2010.08.25

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан удирдамжийн дагуу Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй амралтын газар, жуулчны бааз, гэр  буудалд Монгол Улсад мөрдөгдөж буй “Аялал жуулчлалын тухай“, ”Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай”, “Ариун цэврийн тухай”, ”Төрийн хяналт шалгалтын тухай”, “Захиргааны хариуцлагын тухай” хуулиуд, “Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ, Амралтын газар,жуулчны бааз, гэр буудалд, тавих ерөнхий шаардлага MNS 6043:2009 улсын стандарт, “Хоолны газрын зэрэглэл, үндсэн шаардлага” MNS 4945:2005  улсын стандарт болон холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын хэрэгжилтийг шалгаж илэрсэн зөрчлийг  арилгуулах,  үйлчилгээнд тавигдах шаардлагад  нийцүүлэн мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор.  Тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа  21 аж ахуй нэгжийн амралтын газар, жуулчны бааз,гэр буудлыг хамруулан  2010 оны 8 дугаар сарын 16-наас 8 дугаар сарын 23–ны хооронд шалгав. Шалгалтанд хамрагдсан амралтын газар, жуулчны баазуудаас  долоо нь үйл ажиллагаа эхлээгүй байна.

1. Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын Зочлох үйлчилгээний холбоотой хамтран “Амралтын газар, жуулчны бааз, гэр буудалд тавих ерөнхий шаардлага” MNS6043:2009 стандарт шинээр гарсантай холбогдуулан аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах газруудад сургалт явуулахад шалгалтанд хамрагдсан  , ШУА-ны харъяа Одон орон судлалын төв, Чингисийн хүрээ амралтын газар, жуулчны баазууд сургалтанд хамрагдсны дагуу тохижуулж сайжруулсан байна.

2.Амралтын газар, жуулчны бааз, гэр буудлуудын 22,3% нь гадна орчиндоо мод сөөг тарьж, зам талбайгаа засан байна. Явган хүний зам, хязгаарлалтын тэмдэг, тэмдэглэгээтэй, тохижилт хийсэн,   Үүнд: / Монгол шилтгээн,  Хорчин булаг, Хүрхрээ тур, Рашаант   амралтын газар, жуулчны баазууд /

3. Зочин угтах, үйлчилгээ зочин хүлээн авах байрыг 53,8 хувь нь стандартын шаардлагын дагуу тохижуулсан байна. Үүнд: / Монгол шилтгээн, Тавлаг, Тоонот, Хүрхрээ тур, амралтын газар, жуулчны баазууд/

4.Зочны гэр болон барилга байгууламжийг гэрэлтүүлэхүйц хэмжээний талбайн гэрэлтүүлгээр 14.2% нь хангагдсан.Үүнд: /Монгол шилтгээн, Тавлаг,  Хорчин булан /

5. Амралтын газар ,жуулчны бааз, гэр буудлын нэр, үйлчилгээний төрөл, хаяг бүхий  самбар, замын тэмдгийг замын дагуу 49.8% нь байрлуулж стандартын шаардлагын хэмжээнд сайн зохион байгуулсан.Үүнд: / Их хайрхан, Тавлаг, Монгол шилтгээн,  Ногоон төгөл зэрэг амралтын газар , жуулчны баазууд /

6.Газар эзэмших гэрчилгээ, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн. /Монгол шилтгээн, Тавлаг, Тоонот, Хүрхрээ тур, Хар усан тохой гэх мэт амралтын газар, жуулчны баазууд/

Шалгалтаар илэрсэн нийтлэг  зөрчлүүд:

1. Зочдын орох гарах хэсгүүдэд зориулалтын хогийн сав, гутлын алчуур зэргийг шаардлагатай газар бүрт байрлуулаагүй, гадна талбайн ногоон байгууламжийг зүлэгжүүлээгүй, амралтын газар, жуулчны бааз, гэр буудалд  хаяг, машины зогсоол, түүний тэмдэг, тэмдэглэгээ, гэрэлтүүлэг нь 12,3% хангалтгүй. Тухайлбал: “Хулан тур“ ХХК, “ Цэнхэрмандал”ХХК, “ Грийн хаус” ХХК, “ Дэлгэртуул” ХХК гэх мэт.

2. Нийт зочин хүлээн авах хүчин чадлын 10-аас доошгүй хувьтай тэнцэхүйц суудал бүхий тавилга хэрэгслээр тоноглогдоогүй, танилцуулга, мэдээллийн сан болох үйлчилгээний үнийн жагсаалт, амралтын газар, жуулчны баазууд, гэр буудлуудын үйлчилгээний талаарх мэдээлэл, дотоод бүртгэлийн нэгдсэн систем хангалтгүй зэрэг зөрчлүүд 11.8 %-ийг эзэлж байна. /Тухайлбал:Цэнхэр мандал, Шинэ Монгол хаадын өргөө, Их хайрхан  /

3. Гүний худгуудад эрүүл ахуйн хамгаалалтын бүсийг  98% нь тогтоогоогүй, 8 амралтын газар, жуулчны баазын гүний худгаас  8 сорьц авч, лабораторийн шинжилгээнд хамруулсан байна.

4. Амралтын газар, жуулчны баазууд нь бохир усыг зөөвөрлөх, хог хаягдлыг зайлуулах гэрээ хийдэггүй  23,7% нь  бие засах газар нь стандартын  шаардлага хангаагүй;

5.  Амралтын газар, жуулчны баазуудын зарим  эд хогшил, хуучирсан тавилга 13,5% нь стандартын шаардлага хангаагүй эд хогшил, тавилгатай;

6. Зориулалтын угаалгын газрын  өрөөний 11,2% эрүүл ахуйн шаардлагад нийцэхгүй;

7. Мэргэжлийн ба мэргэшсэн боловсон хүчин дутмаг, ажлын байр эмх цэгцгүй , 9,6%  нь энгэрийн тэмдэг болон үйлчилгээний ажилтны биеэ авч явах байдал, харилцааны соёл, ёс зүй, хувцаслалт зэрэг нь  хангалттүй. Тухайлбал: “ Грийн хаус” ХХК, “ Цэнхэрмандал” ХХК,”Хулан тур” ХХК ;

8. Амралтын газар, жуулчны баазуудын нийтийн үйлчилгээний танхимд барилга, байгууламжийн галын аюулгүйн таних тэмдэг, аваарын гарц, шатны бүдүүвч зураг бүхий самбар байрлуулдаггүй, шат, хонгилыг хальтиргаа, гулгаанаас хамгаалах хамгаалалтгүй, өрөө бүрт яаралтай тусламжийн дугаар бүхий мэдээллийн лавлах, шууд залгах утас хангалтгүй байлаа

Шалгалтаар   50 зөрчил илрүүлж, 35 зөрчлийг газар дээр нь арилгуулж, холбогдох хууль тогтоомжийн дагуу  2 аж ахуй нэгжид улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж

Стандартын шаардлага хангаагүй унд ахуйн ус хэрэглэсэн “Далай тур“ ХХК-ийг 100.0 мянган төгрөгийн шийтгэвэр ногдуулж шинжилгээний дүнгийн тухай 5 дүгнэлт үйлдэж, гаргасан.

Шалгалтын явцад ажилчдад хууль эрх зүйн болон стандарт, үйлчилгээний соёлын зохих түвшинг сайжруулах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Тарваган тахлаас урьдчилан сэргийлэх постонд хяналт шалгалт хийсэн тухай
Нийслэлийн Засаг даргын 2010 оны 489 тоот захирамж, НМХГазрын даргын 2010 оны 370 тоот тушаалын дагуу 2010 оны 08 дугаар сарын 01-ээс эхлэн Тэрэлж, Багануурын уулзварын АТШНэвтрүүлэх товчоонд Налайх дүүрэг дэх МХХэлтсийн 11 улсын байцаагч, ажилтнууд Тарваган тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор уг постоор нэвтэрч буй тээврийн хэрэгсэл болон зорчигчдыг хамруулан хяналт шалгалтыг 24 цагаар хийж гүйцэтгэж байна.  Хяналт шалгалтын явцад тарвагатай холбоотой ямар нэгэн зөрчил илрээгүй ба 1021 тээврийн хэрэгсэл, 3205 зорчигч шалгаж, 870 тарваган тахлаас урьдчилан сэргийлэх санамж сэрэмжлүүлэг ард иргэдэд тараан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан байна.

Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс мэдээлж байна
НМХГазрын Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын баталсан “Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж буй аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийх тухай” 11/03 тоот удирдамжийн дагуу Налайх дүүргийн хэмжээнд элсний олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа нийт  6 аж ахуйн нэгжийг хамруулан Монгол Улсын “Газрын хэвлийн тухай”, “Ашигт малтмалын тухай”, “Байгаль орчныг хамгаалах тухай”, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай”, “Усны тухай”, “Хөдөлмөрийн тухай”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай”,  “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулиуд болон тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журмын хэрэгжилтэнд хийх хяналт шалгалтыг Геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Л.Цогтхүү, Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Жавхлан, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Н.Гэрэлт-Од, Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч  Р.Лхагвасүрэн нарыг бүрэдлдэхүүнтэйгээр 2010 оны 08 дугаар сарын 23-аас эхлэн хийж байна.

Шалгалтанд хамрагдсан аж ахуйн нэгжүүд нь шимт хөрсний овоолгыг тусд нь овоолоогүй, уурхайн тусгай зөвшөөрөлтэй талбайн булангийн шав тэмдгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалаагүй, ажиллагсад эрүүл ахуйн шаардлага хангасан хувцас хэрэглэлгүй зэрэг нийтлэг зөрчил, дутагдал илрээд байгаа тул зөрчил арилгуулахаар улсын байцаагчдын эрх зүйн, бичиг баримтуудыг үйлдэн ажиллаж  байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Хяналт шалгалт хийж байна
Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт шувууны гоц халдварт “НЬЮКАСЛ” өвчин гарсантай холбогдуулан Нийслэлийн Мэргжлийн хяналтын газраас Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй шувууны аж ахуй болон шувуутай иргэдийн үйл ажиллагаанд холбогдох хууль, тогтоомж, дүрэм журам, стандартын хэрэгжилтийг шалгаж байна.