НИЙТ АРД ИРГЭДИЙН АНХААРАЛД

Улаанбаатар хlogo-11отод ойрын өдрүүдэд удаа дараа хүчтэй аадар бороо орсноос зарим дүүргийн гэр хорооллын нутаг дэвсгэр үерийн усанд автан айл өрхийн болон нийтийн эзэмшлийн талбайн хөрс ахуйн бохир усаар ихээхэн бохирлогдсоны улмаас нийт ард  иргэдийн дунд гэдэсний болон бусад төрлийн халдварт өвчин тархаж болзошгүй тул дараах зөвлөмжийг ахуй амьдралдаа мөрдөхийг анхааруулж байна.  Үүнд:
-    Үерийн усанд автсан газар нутагт бага насны хүүхдүүдийг тоглуулахгүй байх
-    Ахуйн бохир усаар бохирлогдсон хөрс бүхий газар нутгаар шаардлагагүй тохиолдолд явахгүй байх
-    Гарын ариун цэврийг чанд сахих
-    Гар дээрээс, ил задгай  худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүнээс худалдаж авахгүй байх
-    Өөрийн гэр орондоо харьяалагдах өрхийн эмнэлгийн ажилтнуудаас заавар авч ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодистой угаалга цэвэрлэгээг тогтмол хийх
-    Бохирлогдсон хөрстэй харьцах шаардлага гарвал хамгаалах хувцас ялангуяа бээлий өмсөх

НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР