ТАНИЛЦУУЛГА
Экспорт, импортын хяналтын хэлтэс /ЭИХХ/ нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хилийн хяналтын улсын албаны Улаанбаатар хот дахь хилийн гүний терминал /обьект/-д хийгдэх хяналт шалгалтыг хариуцсан нэгж бөгөөд 2008 онд Улсын Мэргэжлийн хяналтын газрын /хуучин нэрээр/ даргын тушаалаар шинэчлэгдэн зохион байгуулагдсан.
ЭИХХ нь гүний хяналтын обьектоор экспортлогдож, импортлогдож буй бараа, бүтээгдэхүүн, түүхий эд, гаалийн баталгаат агуулах, түүнд хадгалагдаж буй бүтээгдэхүүний чанар, хорио цээр, эрүүл ахуй, ауюлгүй байдалд хийгдэх хяналт шалгалт, мөн цэрэг, хүчний байгууллага, хорих ангиудад тусгай хяналт хариуцан ажилладаг.
ЭРХЭМ ЗОРИЛГО
Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээ хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хүний олон улсын хөл хориот, мал амьтны “А” жагсаалтын болон ургамлын хорио цээртэй өвчин, хөнөөлт шавьж, мэрэгч амьтан, хог ургамал улсын хилээр нэвтрэхээс урьдчилан сэргийлэх, бараа, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангуулахад чиглэгдсэн мэргэжлийн хяналт шалгалтыг улсын хилийн боомт, гүний обьектод хэрэгжүүлэх замаар үндэсний аюулгүй байдлыг хангуулахад дэмжлэг үзүүлэхэд оршино.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ
- Эрүүл ахуй, халдвар судлал, эм биобэлдмэлийн чанарын хяналт
- Мал эмнэлгийн хяналт
- Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналт
- Стандарт чанарын хяналт / - Химийн хорт болон аюултай бодисын хяналт; - Барилга техникийн хяналт/
- Тусгай хяналт
УЛААНБААТАР ХОТЫН ГҮНИЙ ХЯНАЛТЫН ТАЛБАЙ
- “АБТЭМА” гаалийн хяналтын талбай
- “BLC” ХХК-ийн гаалийн хяналтын талбай
- “Материал импекс” ХХК-ийн гаалийн хяналтын талбай
- “Монгол транс” ХХК-ийн гаалийн хяналтын талбай
- “МТТ” ХХК-ийн гаалийн хяналтын талбай
- “Монгол экспресс” ХХК-ийн гаалийн хяналтын талбай
- “Прогресс транс” ХХК-ийн гаалийн хяналтын талбай
- “Толгойт” өртөөний гаалийн хяналтын талбай
- “Туушин” ХХК-ийн гаалийн хяналтын талбай
- “Улаанбаатар импекс” ХХК-ийн гаалийн хяналтын талбай
- “Эрин интернейшнл” ХХК-ийн гаалийн хяналтын талбай
- “Монгол шуудан” ХК, Төмөр замын ачаа тээш
ЭКСПОРТ, ИМПОРТЫН ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН АЛБАН ХААГЧИД





