Санхүү, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтэс

ТАНИЛЦУУЛГА

sanhuu

Санхүү, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтэс нь хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч 9, улсын байцаагч 16, нийт 26 хүний бүрэлдэхүүнтэй нийслэл хотын хэмжээнд Төсвийн болон төрийн өмчит байгууллагуудын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд төлөвлөгөөт графикийн дагуу шалгалт хийж, өмчийн бүх хэлбэрийн байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд “Хөдөлмөрийн тухай” хууль, “Нийгмийн даатгалын тухай” хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль эрх зүйн актуудын хэрэгжилтийг шалгаж биелэлтийг хангуулан ажиллаж байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Нийслэл хотын хэмжээнд хууль, тогтоомжийг чанд мөрдүүлэн нийслэлийн өмчийн болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, төсвийн санхүүжилт авдаг байгууллагуудын санхүүгийн сахилгыг бэхжүүлэн, иргэдийг хөдөлмөрлөх эрх, аюулгүй ажиллагаа, даатгуулагчийн нийгмийн баталгааг хангуулна.

ҮНДСЭН ЗОРИЛТ

  • Нийслэлийн хэмжээнд хяналт шалгалтын үр дүнг сайжруулах
  • Мэргэшсэн чадварлаг хамт олныг бүрдүүлэх

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ

Монгол Улсын нийслэлийн нутаг дэвсгэрт хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн бусад акт, стандарт, норм, нормативыг сахиулах, хууль тогтоомжийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ухуулга сурталчилгаа, сургалтын ажлыг зохион байгуулах, Нийслэлийн засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Санхүү, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн хяналтын хэлтсийн үйл ажиллагаа чиглэгдэнэ.

ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ

sanhuu-butets

САНХҮҮ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН АЛБАН ХААГЧИД

contact