Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтэс

ТАНИЛЦУУЛГА

Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтэс нь нийслэлийн нутаг дэвсгэрт хүнс, орчны аюулгүй байдлыг хангах, халдварт өвчин, хордлогоос сэргийлэх, түүнтэй тэмцэх, үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллага, аж ахуйн нэгж, эмнэлэг, сургууль, хүүхдийн байгууллагын ажлын байрны эрүүл ахуйн нөхцөл бүрдүүлэх, бүх шатны боловсролын чанарыг сайжруулах, соёлын үнэт зүйлийг хамгаалах, баяжуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ, эм биобэлдмэлийн чанарыг дээшлүүлэх зорилгоор хяналт тавьж, Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд хангуулах зорилт тавин хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч 12, улсын байцаагч 12, нийт 25 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Мэргэжлийн хяналт тандалтын үйлчилгээг төгс хүргэх замаар нийслэлчүүдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах, сурч боловсрох баталгааг хангахад оршино.

ЧИГ ҮҮРЭГ

Нийслэлийн нутаг дэвсгэрт хүнс, орчин, хүүхэд өсвөр үеийн эрүүл ахуй, халдвар судлал, эм биобэлдмэл, эмчилгээ оношилгооны чанар, боловсрол соёлын хяналтыг тавьж, Монгол улсын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах, сурч боловсрох таатай нөхцлийг бүрдүүлэх, чанартай ажил үйлчилгээг бий болгоход дэмжлэг туслалцаа үзүүлэх, хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд албадан хэрэгжүүлэх зорилго чиглэлтэйгээр ажиллаж байна.