Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээний хяналтын хэлтэс нь нийслэлийн нутаг дэвсгэрт хүн амын хүнсний аюулгүй байдлыг хамгаалж, нийслэл хотод хөдөө орон нутгаас хүн, малын халдварт өвчин дамжин тархахаас урьдчилан сэргийлж, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд төрийн хяналтын үйлчилгээ үзүүлэх, холбогдох хууль, дүрэм журам, стандартыг хангуулах замаар нийслэлийн хүн амыг баталгаатай, эрүүл хүнс, чанартай бараа бүтээгдэхүүнээр хангах нөхцөлийг бүрдүүлэх үндсэн чиг үүрэгтэйгээр хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч 7, улсын байцаагч 7, нийт 15 хүний бvрэлдэхvvнтэйгээр ажиллаж байна.
Нийслэлийн нутаг дэвсгэр дээр хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд Монгол Улсын хууль тогтоомж болон түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон журам, стандартуудыг албадан сахиулах, түүнийг сурталчлах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, хэрэглэгчдийн эрх ашгийг найдвартай хангуулах, эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх, дүүргүүд дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн холбогдох мэргэжлийн улсын байцаагчдыг удирдлагаар хангахад оршино.
Ajilchid
![]()





