Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс

АЛСЫН ХАРАА
Монгол     улсын    хууль    тогтоомжийн биелэлт, стандартын шаардлагыг хангуулах,хэлтсийн чадавхийг дээшлүүлэн хяналтын үйл ажиллагааг дэлхийн нийтийн улс орны  нийгмийн  хөгжилд зохицуулан өөрчлөх нь бидний ирээдүй юм.

ЭРХЭМ ЗОРИЛГО
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдлоос хамгаалуулах, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ авах,хөдөлмөрлөх эрхийг хангах, бизнес эрхлэгчдийн таатай орчинг бүрдүүлэх, төрийн        өмчийн        болон        төсвийн байгууллагуудад санхүүгийн сахилгыг бэхжүүлэхэд оршино.

ЭРХЭМЛЭХ ҮНДСЭН ЗАРЧМУУД
Хууль    дээдлэх - Гагцхүү хуульд захирагдана.
Шударга ёсыг хангах - Бүхий л    үйл    ажиллагаандаа    голч,    шударга, мэргэжлийн,     намч    бус,    аливаа    үзэл суртлаас ангид байна.
Ил тод, бодит байх - Нээлттэй,   бодит баримтанд   тулгуурлаж ажиллана.

БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
Монгол улсын шадар сайдын 2008 оны 10, Улсын мэргэжлийн хяналтын газрын 49, Нийслэлийн мэргэжлийн газрын даргын 54, 55 дугаар тушаалуудаар Мэргэжлийн хяналтын газарт бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдсэнээр Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс нь 2008 оны 02 дугаар сарын 01-нээс эхлэн тус дүүрэгт үйл ажиллагаагаа эхэлсэн.
Тус хэлтэст 23 чиглэлээр 44 улсын байцаагчдын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

МАНАЙ АМЖИЛТ:
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын урлагын үзлэгийн наадамд оролцож Мэндчилгээ 1 байр, Хос дуу 3 байр эзэлж газрын даргын өргөмжлөлөөр шагнууллаа. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас зохион байгуулж байгаа урлаг, спортын арга хэмжээнд идэвхи санаачлагатай тэргүүлж оролцож байна.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

  • Эрүүл мэндийн хяналт

Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд эрүүл ахуй, байгаль орчин, хоол хүнстэй холбоотой хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буй хүчин зүйлсийг илрүүлэх, түүний үр дагавраас шалтгаалсан өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, ариун цэвэр, эрүүл ахуйн хэвийн нөхцлийг хангах, иргэдэд чанарын баталгаатай эмийн болон эмнэлгийн туслалцааг үзүүлэх бололцоог бүрдүүлэх замаар хүн амын эрүүл мэндийн баталгааг хангахад чиглэгдсэн үйл ажиллагааг явуулж байна.

  • Хүнс, хөдөө аж ахуйн хяналт

Мал аж ахуйн, мал эмнэлэг, газар тариалан, , таримал   ургамлын   үр   сорт, ургамал хамгаалал, хорио цээрийн чиглэлийн      хууль      тогтоомж, стандартын хэрэгжилтэнд хяналт тавина.
Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний хяналт
Бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хадгалалт хамгаалалт, тээвэрлэлт, худалдаа үйлчилгээ, хөнгөн ба хүнсний үйлдвэрлэл, нийтийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ болон аялал жуулчлалын талаар мердөж байгаа хууль тогтоомж стандартын хэрэгжилтэнд тавих хяналтыг гүйцэтгэж байна.

  • Боловсрол, соёлын хяналт

Боловсрол, соёл, шинжлэх ухааны талаархи хууль тогтоомж, бага дунд болон мэргэжлийн боловсролын стандарт төрөөс боловсрол, шинжлэх ухааны талаар баримтлах бодлого, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт тавьж, бүх шатны мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын түвшинд үнэлгээ дүгнэлт өгөх үйл ажиллагаа явуулдаг.

  • Санхүүгийн хяналт

Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж төсвийн байгууллагуудын    санхүүгийн    үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж илэрсэн зөрчил дутагдлыг засч арилгуулах, үнэлэлт дүгнэлт өгнө,

  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналт

Иргэдэд нийгмийн хамгааллын үйлчилгээ үзүүлэхэд чиглэгдсэн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хариуцсан бүх шатны байгууллагын үйл
ажиллагаанд мэргэжлийн хяналт тавьж хууль тогтоомжийг чанд мөрдүүлж,
нийгмийн баталгааг хангуулах, тэтгэвэр тэтгэмжийн    тогтоолт,    олголтын
үндэслэлийг сайжруулах, ажлын байрны нөхцел, үйлдвэрий н осол, мэргэжлээс шалтгаалах өвчин, хурц хордлогын шалтгаан нөхцлийг судлан тогтоож, үнэлэлт дүгнэлт өгч байна.

  • Байгаль орчин, геологи уул уурхайн хяналт

Байгалийн неөц баялагийн ашиглалт хамгаалалт, нөхөн сэргээлт хүрээлэн буй байгаль орчны бохирдол геологи уул уурхайн газрын харилцаа, геодиз зураг зүйн чиглэлийн хууль тогтоомж, стацдартын хэрэпжилтийг хангуулах чиглэлээр хяналт шалгалтыг явуулдаг.

  • Дэд бүтцийн хяналт

Инженерийн    хийцтэй    барилга байгууламжийн зураг төсөл тэдгээрийн угсралт ашиглалт, барилгын материал, түүхий эд, эдлэхүүний чанарт хяналт тавьж ажилладаг.