ЭРХЭМ ЗОРИЛГО
Дүүргийн нутаг дэвсгэрт хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэх, бизнес эрхлэх эрх зүйн таатай орчныг бий болгох, хууль тогтоомж, стандартыг хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх, нийгмийн тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэнэ.
Баянгол дүүрэг
Тус дүүрэг нь 20 хороо, 35294 өрхийн 160479 мян/хүн амтай УБТЗ, Цахилгаан станцууд, томоохон эмнэлгүүд, 60 гаруй ЕБ-ын болон ИДС, цэцэрлэгүүд, 7000 гаруй аж ахуйн нэгж байгуулага үйл ажиллагаагаа явуулж байна.
Хэлтсийн танилцуулга
Тус хэлтэс нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2008 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан бүтэц, зохион байгуулалтаар Санхүү, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналт, Эрүүл мэнд, боловсрол, хүнс хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хяналт, Дэд бүтэц, байгаль орчны хяналтын гэсэн 3 тасаг, 46 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
www.mhg.bgd.gov.mn





