МАНАЙ ЭРХЭМ ЗОРИЛГО:
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД ХҮН АМЫГ ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИНД АЖИЛЛАХ, АМЬДРАХ, ЧАНАРТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭ ХЭРЭГЛЭХ, БИЗНЕС ЭРХЛЭХ ЭРХ ЗҮЙН ТААТАЙ ОРЧНЫГ БИЙ БОЛГОХ, ХУУЛЬ ТОГТООМЖ, СТАНДАРТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НӨХЦЛИЙГ БҮРДҮҮЛЭХ, НИЙГМИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХЭД ЧИГЛЭНЭ.
Үйл ажиллагааны стратегийн зорилт
Сахилга дэг журам, хариуцлагыг өндөржүүлж, төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах
Дүүргийн нутаг дэвсгэрт Монгол улсын хууль тогтоомж, стандарт, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтэнд мэргэжлийн хяналт тавих
Иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллах, амьдрах, сурч боловсрох, чанартай үйлчилгээг хэрэглэх нөхцлийг бүрдүүлэх
Хяналт шалгалтын чиглэл:
Санхүү, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн хяналтын тасаг:
- Санхүүгийн хяналт шалгалт
- Нийгмийн хамгааллын хяналт
- Хөдөлмөрийн хяналт
- Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналт
Эрүүл мэнд, боловсрол, хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хяналтын тасаг:
- Боловсролын хяналт
- Эмчилгээний чанарын хяналт
- Эм, био бэлдмэлийн чанарын хяналт
- Халдвар судлалын хяналт
- Хүүхэд, өсвөр үеийн эрүүл ахуйн хяналт
- Орчны эрүүл ахуйн хяналт
- Хүнсний эрүүл ахуйн хяналт
- Хүнс, хөдөө аж ахуйн хяналт
- Худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хяналт
Дэд бүтэц, байгаль орчны хяналтын тасаг
- Байгаль орчны хяналт
- Барилга техникийн хяналт
- Геологи, уул уурхайн хяналт гэсэн үндсэн чиглэлээр хяналт тавьж ажиллаж байна.





