ХЭЛТСИЙН ЗОРИЛГО, ЗОРИЛТ
Зорилго: Дүүргийн нутаг дэвсгэрт Монгол улсын хууль тогтоомж, стандартын хэрэгжилтэд төрийн захиргааны хяналт тавих замаар иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, чанартай ажил үйлчилгээ хэрэглэх, хөдөлмөрлөх эрхийг хангах, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх
Зорилт: Монгол Улсын “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулиар тогтооосон мэргэжлийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх, хяналт тавих ажлыг хамгийн оновчтой, үр дүнтэй зохион байгуулах.
Хяналт шалгалтын чиглэл
Санхүү, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр:
Санхүүгийн нэг бүрчилсэн хяналт
Санхүүгийн системчилсэн болон сэдэвчилсэн хяналт
Санхүүгийн шалгалтын мөрөөр хийх хяналт
Хөдөлмөрийн хяналт
Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналт
Нийгмийн хамгааллын хяналт
Эрүүл мэнд, боловсрол, хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээний хяналтын чиглэлээр:
Орчны эрүүл ахуйн хяналт
Эмчилгээний чанарын хяналт
Эм биобэлдмэлийн чанарын хяналт
Халдвар судлалын хяналт
Хүүхэд, өсвөр үеийн эрүүл ахуйн хяналт
Боловсролын хяналт
Нийтийн хоол үйлдвэрлэлийн хяналт
Аялал жуулчлал, зочид буудлын хяналт
Ахуй үйлчилгээний хяналт
Хүнсний үйлдвэр, технологийн хяналт
Худалдааны хяналт
Мал эмнэлгийн хяналт
Дэд бүтэц, байгаль орчны хяналтын чиглэлээр:
Барилга, техникийн хяналт
Байгаль орчны хяналт гэсэн нийт 20 хяналтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.





