ХЭЛТСИЙН ЗОРИЛГО
Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэглэх, бизнес эрхлэх эрх зүйн таатай орчныг бий болгох, хууль тогтоомж, стандарт хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх, нийгмийн тогтвортой хөгжлийг дэмжихэд манай хэлтсийн эрхэм зорилго оршино.
ЗОРИЛТ
Дүүргийн нутаг дэвсгэрт “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулиар тогтоосон мэргэжлийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх, хяналт тавих ажлыг хамгийн оновчтой, үр дүнтэй зохион байгуулах
“Мэргэжлийн хяналтын үйл ажиллагаанд тавигдах ерөнхий шаардлага” стандартын хүрээнд улсын байцаагчдын хяналт шалгалтыг бүрэн, төгс, багаар ажиллах зарчмаар хийж гүйцэтгэх
Сахилга дэг журам, ажлын хариуцлагыг өндөржүүлж, төрийн захиргааны албан хаагчийн манлайллыг хангах.





