Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс

БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ХЭЛТЭС

Үндсэн үйл ажиллагаа:

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс нь дүүргийн нутаг дэвсгэрт Монгол Улсын хууль тогтоомж болон түүнийг үндэслэн Төрийн байгууллагаас нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон журмын биелэлтийг Тамгын газар, байгууллага, аж ахуйн нэгж /тэдгээрийн харъяалал, өмчийн төрөл, хэлбэрийг харгалзахгүйгээр/, иргэдийн үйл ажиллагааг хянан шалгах эрх бүхий мэргэжлийн хяналтын байгууллага юм.
Эрхэм зорилго:
Дүүргийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, уул уурхай, халдвар судлал, эм био бэлдмэл, эмчилгээ, хөдөлмөр, соёл, боловсрол, байгаль орчин, барилга, эрчим хүч, мал эмнэлэг, хорио цээр, худалдаа үйлдвэр, үйлчилгээний хүрээнд хууль тогтоомж, журам, норм стандартын биелэлтийг хангуулахад оршино.
Тус хэлтэс нь 25 хүнтэйгээр Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг ба өнгөрч буй 2009 онд “Хөгжлийн төлөө хяналт, Хүний төлөө сэтгэл” уриан дор багагүй ажлын амжилттай ажилласан байна.

Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Х.Мандах нь ажлын амжилтаараа Хөдөлмөрийн хүндэт медаль, хэлтсийн дарга Б.Эрдэнэчимэг МХЕГ-ын даргын жуух, лабораторийн автоклавчин Л.Даваасүрэн НМХГ-ын хөдөлмөрийн аварга болж Хүндэт өргөмжлөл, мөн дүүргийн Засаг даргын Жуухаар шагнуулсан байна. Мөн бичиг хэргийн ажилтан Л.Уранчимэг, дээж хүлээн авагч Ц.Пүрэвсүрэн нар НМХГ-ын даргын Хүндэт өргөмжлөл, үйлчлэгч С.Пүрэвжав нь дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын Хүндэт өргөмжлөл, ахлах байцаагч Ц.Алтансүх, хүнсний эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Д.Аюушжав, жижүүр З.Сэргэлэн нар 370 жилийн ойн медалиар тус тус шагнагдсан байна. НМХГ-ын хэмжээнд зохион байгуулсан урлагийн үзлэгт амжилттай оролцож тэргүүн байр эзэлсэн байна.
2010 онд “Бизнесийн хөгжлийг дэмжих хяналтын жил” болгон хяналтын чиг хандлагаа өөрчлөн 2009 онд хүрсэн ажлын амжилтаа улам бататган ажиллах зорилт тавин ажиллаж байна. Төрийн үйлчилгээг авч хамтран ажилладаг бүх аж ахуйн нэгж байгууллага иргэддээ 2010 ондоо  ажлын их амжилт, аз хийморьтой байхыг хүсэн ерөөе.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь ажлын байрны дүгнэлт шинээр авах болон сунгуулахдаа дараахь баримтуудыг бүрдүүлэн хэлтсийн бичиг хэрэгт өгч 7-15 хоногийн хугацаанд мэргэжлийн байцаагчийн дүгнэлтийг гаргуулж авна. Үүнд:

1.Иргэн бол өргөдөл, аж ахуйн нэгж байгууллага бол албан тоот

2.Байрны дотоод схемийг хавсаргах

3.Шинээр баригдсан барилга бол улсын комиссын акт хавсаргах

Мөн аж ахуйн нэгж, байгууллага иргэний талаархи болон Төрийн үйлчилгээг үзүүлж байгаа Мэргэжлийн байцаагч, ажилтнуудын талаарх бодитой санал хүсэлт гомдол байвал өргөдлөөр болон интернетээр, амаар, утсаар өгч хариуг авч болно.

Харилцах утас: 21882, 22065 99036469 e-mail хаяг: Erdee_6469@yahoo.com

ҮЙЛЧИЛГЭЭ явуулж байгаа ажлын байранд тавигдах шаардлагууд:

Ажлын байранд тавигдах шаардлага

1. Хөдөлмөрийн эрүүл ахуйн чиглэлээр дараах шаардлагыг хангасан байх ёстой

1. Ажлын байрны түрээсийн гэрээ, схем, зураглал хийгдсэн байх

2. Үйлдвэрлэлийн онцлогтой холбоотой товч танилцуулга гаргасан байна.

3. Ажлын байр нь хөдөлмөрийн эрүүл ахуйн нөхцөл, стандартыг хангасан байна.

4. Ажилчид нь Монгол Улсын “Хөдөлмөрийн тухай” хуулийн 6 дугаар бүлгийн 87.1 дүгээр заалтын дагуу хөдөлмөрийн нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ажлын хувцас, хамгаалах хэрэгслээр хангагдсан байх

5. Ажилчид нь Монгол Улсын “Хөдөлмөрийн тухай” хуулийн 6 дугаар бүлгийн 92.1.2 дугаар заалтын дагуу ажилтныг нарийн мэргэжлийн эмч нарын урьдчилсан болон хугацаат үзлэгт хамруулсан байна.

2. Гүн өрмийн худаг ]

1. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгүүлсэн байх

2. Цооног өрөмдөх зөвшөөрөл буюу дүүргийн Засаг даргын шийдвэр

3. Улирал тутам усны шинжилгээ хийлгүүлж, MNS 900:2005 стандартын шаардлага хангасан байх

4. Усны эх ундаргат хамгаалалтын бүс тогтоолгосон байх

5. Гүн өрмийн худагт паспорт гаргуулсан байх

3.Ус түгээх байр

1. Ус түгээх байрны эргэн тойрон 30-50 метрт хамгаалалтын бүс тогтоож, бохирдуулах эх үүсвэргүй байна.

2. Санг хуванцар болон зориулалтын материалаар хийсэн байх

3. Сангийн юүлэх хоолой ёроолдоо байрлах

4. Улирал тутам усны шинжилгээ хийлгүүлж, MNS 900:2005 стандартын шаардлага хангасан байх

5.Ус юүлэх хоолой, сангийн өрөө худгийн хаалга цоож лацтай байх

6. Гадна талбайг цардаж тохижуулсан байх

2. Халуун усны газар

3. Шинээр үйлчилгээ явуулах буюу ажлын байрны хаяг, байршил, иргэний нэр сольсон тохиолдолд ажлын байрны дүгнэлт гаргуулна.

4. Хэсгийн холболттой тохиолдолд жилд 1-ээс доошгүй удаа усны шинжилгээ хийлгүүлж, MNS 900:2005 стандартын шаардлага хангасан байх

5. “Халуун усны үйлчилгээ ерөнхий шаардлага” MNS 5163:2002 стандартын шаардлага хангасан байх

6. Орон сууц өргөтгөх буюу хаалга гаргасан тохиолдолд Захирагчийн ажлын албаны даргын тушаал гаргуулсан байх /орон сууцны зоорийн давхарт үйлчилгээ явуулахыг хориглоно./

7. Шинээр барилга барьж үйлчилгээ явуулж буй тохиолдолд барилга ашиглалтанд хүлээж авах улсын комиссын дүгнэлт гаргуулсан байх

8. Yсчин

1. “Yс засах үйлчилгээ” MNS 5160:2002 стандартын шаардлага хангасан байх

2. Шинээр үйлчилгээ явуулах буюу ажлын байрны хаяг, байршил, иргэний нэр сольсон тохиолдолд ажлын байрны дүгнэлт гаргуулсан байх

3. Шинээр барилга барьж үйлчилгээ явуулж буй тохиолдолд барилга ашиглалтанд хүлээж авах улсын комиссын дүгнэлт гаргуулсан байх

9. Билльярдын үйлчилгээ

1. Ажлын байр нь Монгол Улсын “Ариун цэврийн тухай” хуулийн 9.1 дүгээр заалтад заасан шаардлагыг хангасан байх /талбай, халаалт, агааржуулалт, гэрэлтүүлэг/

2. Шинээр үйлчилгээ явуулах буюу ажлын байрны хаяг, байршил, иргэний нэр сольсон тохиолдолд ажлын байрны дүгнэлт гаргуулсан байх

3. Шинээр барилга барьж үйлчилгээ явуулж буй тохиолдолд барилга ашиглалтанд хүлээж авах улсын комиссын дүгнэлт гаргуулсан байх

10. Бассейн

11. Шинээр үйлчилгээ явуулах буюу ажлын байрны хаяг, байршил, иргэний нэр сольсон тохиолдолд ажлын байрны дүгнэлт гаргуулсан байх

12. Орон сууц өргөтгөх буюу хаалга гаргасан тохиолдолд Захирагчийн ажлын албаны даргын тушаал гаргуулсан байх

13. Шинээр барилга барьж үйлчилгээ явуулж буй тохиолдолд барилга ашиглалтанд хүлээж авах улсын комиссын дүгнэлт гаргуулсан байх

14. Ажлын байр нь дараах шаардлага хангасан байх
a) Ажлын байр нь эрүүл ахуйн шаардлага хангасан байх /механик болон энгийн агааржуулалтын төхөөрөмжтэй, байгалийн болон зохиомол гэрэлтүүлэг хүрэлцээтэй байх/
• Хувцас солих өрөө /үйлчлүүлэгч бүр хувцасны шкафаар хангагдсан байх/
• Эрэгтэй, эмэгтэй шүршүүрийн өрөөтэй байх
• Ариун цэврийн өрөө /эрэгтэй, эмэгтэй/
• Бассейны өрөө
• Ариутгалын тоног төхөөрөмжийн өрөө
б) Yйлчилгээнд шаардлагатай ариутгах тоног төхөөрөмжөөр хангагдсан байх ба тоног төхөөрөмжийг байрлуулсан өрөө нь механик агааржуулалтын төхөөрөмжөөр хангагдсан, ажиллаагүй үед цоож, лацтай байх
• Хлоратор
• Шүүх тоног төхөөрөмж
в) Усыг байнгын эргэлтэнд байлгах /pumping system/

15. Саун

16. Ажлын байр нь эрүүл ахуйн шаардлага хангасан байх /механик болон энгийн агааржуулалтын төхөөрөмжтэй, байгалийн болон зохиомол гэрэлтүүлэг хүрэлцээтэй байх/

17. “Сауны үйлчилгээ” MNS 5164:2002 стандартын шаардлага хангасан байх

18. Шинээр үйлчилгээ явуулах буюу ажлын байрны хаяг, байршил, иргэний нэр сольсон тохиолдолд ажлын байрны дүгнэлт гаргуулсан байх

19. Шинээр барилга барьж үйлчилгээ явуулж буй тохиолдолд барилга ашиглалтанд хүлээж авах улсын комиссын дүгнэлт гаргуулсан байх

20. Зочид буудал

1. Ажлын байр нь эрүүл ахуйн болон “Зочид буудлын үйлчилгээний чанарын зэрэглэл, үндсэн шаардлага” MNS 4588:2004 стандартын шаардлага хангасан байх

2. Шинээр үйлчилгээ явуулах буюу ажлын байрны хаяг, байршил, иргэний нэр сольсон тохиолдолд ажлын байрны дүгнэлт гаргуулсан байх

3. Шинээр барилга барьж үйлчилгээ явуулж буй тохиолдолд барилга ашиглалтанд хүлээж авах улсын комиссын дүгнэлт гаргуулсан байх

21. ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ, ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧИД:

1. Урьдчилсан хяналт хийлгэсэн баримт бичгийн бүрдэлт, улсын комисст авсан тухай акт /Шинээр нээж ажиллуулж байгаа газар, 2 давхраас дээш барилга, орон сууцны барилга/

2. Ажлын байрны технологийн байгуулалтын план зураг

3. Ажиллагсдын эрүүл мэндийн урьдчилан шинжилгээнд хамрагдаж, тэмдэглэгээ хийлгэсэн дэвтэр

4. Техникийн нөхцлүүд /Дулаан хангамж, усан хангамж, бохир зайлуулах нөхцөл, хог хаягдлын гэрээ гэх мэт/

5. Байгалийн болон ердийн гэрэлтүүлэг, ердийн болон зохиомол агааржуулалтыг шийдсэн байдал

6. Ажлын байрны өрөө тасалгааны хангамж, хүрэлцээ, зохион байгуулалт /технологийн урсгал/ шал, хана, таазны өнгөлгөө, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангасан байх

7. Хүнсний бараа бүтээгдэхүүн, түүхий эдийн чанар, эрүүл ахуйн аюулгүй байдлын дүгнэлт баталгаажилт /Импортын болон дотоод үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнд мэргэжлийн хяналтын байгууллагаас шинжилгээ хийлгүүлж, гаргуулсан улсын байцаагчийн дүгнэлт/

8. Нийтийн хоолны газрууд, хүнсний худалдаа үйлчилгээний газруудын нэгж тоног төхөөрөмжийн хангамж хүрэлцээ, ногдох талбайн хэмжээ гэх мэт.

Бүрдүүлах бичиг баримт

9. Худалдааны чиглэлээр бол

1. Аж ахуйн нэгжийн гэрчилгээ

2. Тухайн худалдаа үйлчилгээний обьектод ажиллах хүн эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдсан байх

3. Мэргэжлийн үнэмлэхтэй байх

4.“Худалдааны газрын үйлчилгээ” MNS 5021:2004 стандартын шаардлагыг биелүүлсэн байна. /Энэ стандарт худалдааны төв, хүнсний дэлгүүр, бөөний худалдааны төв, хүнсний мухлаг, хүнсний биш барааны дэлгүүр гэж дотроо хуваагдана./

22. Хоол үйлдвэрлэл, амралт сувилал, зочид буудал, жуулчны баазын чиглэлээр бол

1. Аж ахуйн нэгжийн гэрчилгээ

2. Үйлчилгээ явуулах ажлын байрны холбогдох бичиг баримт /түрээсийн гэрээ, шинээр баригдсан барилга бол улсын комисс хүлээж авсан акт/

3. Ажиллагсадын мэргэжлийн үнэмлэх

4. Ажлын байр /хоол үйлдвэрлэлийн зориулалтаар/

5. “Хоолны газрын үйлчилгээ” MNS 4946:2000 стандартын шаардлагыг 85-аас дээш хувьтайгаар хангасан байх.

23. Хүнсний үйлдвэр, технологийн чиглэлээр бол

1. Үйлдвэрийн барилгыг ашиглалтанд хүлээж авсан тухай  улсын комиссын акт

2. Барилгын улсын байцаагчийн дүгнэлт

3. Тоног төхөөрөмжийн ашиглалтын гэрчилгээ

4. Технологийн заавар, жор орцын норм

5. Холбогдох стандартын бүрдэл

6. Технологийн болон дотоодын хяналтын бүртгэл

24. Хөнгөн үйлдвэрийн чиглэлээр бол

1. Аж ахуйн нэгжийн гэрчилгээ

2. Гадаадын хөрөнгө оруулалтын гэрчилгээ

3. Үйлдвэрлэл явуулахад мөрдөх технологийн дараалал

4. Тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны дүгнэлт

5. Мэргэжлийн ажилчдын үнэмлэх

6. Ажлын байр /үйлдвэрлэлийн зориулалтаар/

25. Ахуй үйлчилгээний чиглэлээр бол

1. Аж ахуйн нэгжийн гэрчилгээ

2. Үйлчилгээ явуулах ажлын байрны холбогдох бичиг баримт /Түрээсийн гэрээ, шинээр баригдсан барилга бол улсын комисс хүлээж авсан акт/

3. Үйлчилгээ явуулах дотоод журам

4. Ажиллагсадтай байгуулсан хөдөлмөрийн болон түрээсийн гэрээ

5. Ажиллагсдын мэргэжлийн үнэмлэх

6. Үйлчилгээний чиглэлээс хамаарч хэмжих хэрэгслийн баталгаажилт, бүтээгдэхүүний баталгаажилт гэх мэт.

26. Хөдөө аж ахуйн чиглэлээр бол

1. Газрын зөвшөөрөл

2. Ажлын байрны стандарт, ажиллах журам

3. Тухайн бүтээгдэхүүний гарал үүслийн болон мал эмнэлэг, ариун цэвэр, ургамал хорио цээрийн гэрчилгээ

4. Бүтээгдэхүүний импортын мэдэгдэл

5. Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчийн эрүүл мэндийн дэвтэр

6. Мал эмнэлэг үржлийн нэгжтэй байгуулсан гэрээ

7. Мал амьтны эрүүл мэндийн болон хээлтүүлэгийн гэрчилгээ

8. Лабораторийн итгэмжлэл

9. “Малын эмийн сан, лабораторийн тоног төхөөрөмжийн жагсаалт

10. Ажиллах боловсон хүчний анкет, диплом, итгэмжлэлийн хуулбар

11. Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт

12. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин, тарилга, туулгалт ариутгал
халдваргүйжүүлэлтийн акт

13. Гал түймэртэй тэмцэх газрын  дүгнэлт

14. Байгаль орчинд нөлөөлөх эрсдлийн үнэлгээ

27. Интернэт кафе болон компьютер тоглоомын үйлчилгээний чиглэлээр бол

1. Шинэ барилга бол улсын комиссоор хүлээж авсан акт /түрээсийн байр бол түрээсийн гэрээ, өөрийн барилга байгууламж бол газар эзэмших болон өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар/

2. Тухайн үйлчилгээ явуулах барилгад компьютер, тоног төхөөрөмж суурилуулсан байх үеийн хэмжээс бүхий ерөнхий план зураг /энгийн ойлгомжтой, зай хэмжээг тодорхой тусгасан байх

3. Хонжворт,бооцоот автомат тоглоомын үйлчилгээ эрхлэх бол Хууль зүй, дотоод хэргийн яамнаас олгогддог тусгай зөвшөөрөл болон тухайн тоглоомын тоног төхөөрөмжийн танилцуулга, материал

28. Авто засвар, авто угаалга, авто үйлчилгээний чиглэлээр бол

1. Байгууллага, аж ахуйн нэгж бол улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэн бол иргэний үнэмлэхний наториатаар батлуулсан хуулбар

2. Газар эзэмших болон өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар

3. Барилга байгууламжийг хүлээн авсан улсын комиссын акт

4. Тус байгууламжид галын газраас гаргасан дүгнэлт

5. Хэрэглэгдэх багаж, тоног төхөөрөмжийн техникийн паспорт

6. Хийгдэх засвар үйлчилгээний ажлын технологийн карт

7. Ажиллагсдын анкет, мэргэжлийн үнэмлэх, бичиг баримтын хуулбар

8. Хэрэглэгдэх тос тосолгооны материал, тусгай шингэний баталгаажуулалтын бичиг

29. Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ бол

1. Байгууллага, аж ахуйн нэгжийн гэрчилгээ

2. Байрны түрээсийн гэрээ

3. Дотоод журам, цагийн хуваарь

4. Үнэт эдлэл хэмжих, жин хэмжих хэрэгслэлийг баталгаажуулсан бичиг

5. Үйлчилгээний газар дохиолол хамгаалалтанд бүрэн хамрагдаж, цагдаагийн байгууллагаар дүгнэлт гаргуулсан байх

6. Үйлчилгээний газрын ажлын байр нь 8,0 м/кв талбайтай байх бөгөөд бичиг баримт, үнэт зүйлсийг хадгалах сейфтэй байх

7. Галын газраас байцаагчийн дүгнэлт гаргуулах

30. Сургалтын байгууллага /сургууль, цэцэрлэг/ бол

1. Боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйл:

2. Боловсролын сургалтын байгууллага байгуулах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр, өргөдөл, үүсгэн байгуулах тухай гэрээний аль нэг

3. Боловсролын сургалтын байгууллага байгуулах үндэслэл, тооцоо бүхий танилцуулга

4. Сургалтын төлөвлөгөө /Боловсролын хүрээлэнгийн дүгнэлт/

5. Багшлах боловсон хүчний хангамж, бүрэлдэхүүн, боловсролын түвшин, зэрэг цолны судалгаа

6. Сургалт явуулах барилга байгууламж, техник хэрэгсэл, ном сурах бичиг зэрэг сургалтын хэрэглэгдэхүүний баталгаа

7. Санхүүгийн эх үүсвэр, хүчин чадал, түүний баталгаа

8. Үүсгэн байгуулагчаас сургалтын байгууллагын мэдэлд шилжүүлэх хөрөнгө  /биет болон мөнгөн/-ийн жагсаалт, хэмжээ, баталгаа

9. Байгууллагын газрын зөвшөөрөл

31. Шинээр барилга байгууламж /2000м3/ барих, өргөтгөл шинэчлэлт хийх бол

1. Өргөдөл

2. Барилгын байршил тогтоосон шийдвэрийн талаар мэдэгдэх хуудас

3. Байршлын схем

4. Зураг төслийн байгууллагатай хийсэн зохиогчийн хяналтын гэрээ

5. Барилгын гүйцэтгэгч байгууллагатай хийсэн гэрээ

6. Барилгын гүйцэтгэгч байгууллагын тусгай зөвшөөрлийн хуулбар

7. Даамал томилсон тушаал, даамлын үнэмлэх, диплом болон сургалтын гэрчилгээ

8. Газар ашиглах, эзэмших гэрээ, гэрчилгээ

9. Байгаль орчны үнэлгээ /ШТС, халаалтын зуух, бохир усны цооног/

10. Техникийн нөхцлүүд /дулаан, цахилгаан, холбоо, цэвэр бохир ус/

11. Барилга хот байгуулалт, нийтийн аж ахуйн дэмжих төвийн экспертизийн дүгнэлт

12. Геологийн дүгнэлт

13. Чанар нь холбогдох байгууллагуудаар хянагдаж шалгагдсан зураг төсөл /улсын экспертизээр хянуулсан байх/ Үүнд:
нүүр хуудас, зургийн ерөнхий инженерийн тайлбар бичиг /Улаанбаатар хотын ерөнхий архитектор, гал түймэртэй тэмцэх газар, эрүүл ахуйн хяналтын байгууллагатай зөвшөөрөлцсөн/
ерөнхий төлөвлөгөө, зай хэмжээ өндөржилт, тохижилт /шинээр төлөвлөсөн зам, зогсоолын зургийг ХНТЗГазар, Замын цагдаагийн газар, авто замын улсын байцаагчтай зөвшөөрөлцсөн байх/
иж бүрэн ажлын зураг /гадна холболтын зургууд мэргэжлийн байгууллагатай зөвшөөрөлцсөн байх/

14. Ажил гүйцэтгэх үеийн талбайн зохион байгуулалтын зураг, өргөх байгууламжийг ажиллуулах зөвшөөрөл, кранаар ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагааг хариуцагчийг томилсон гүйцэтгэгч байгууллагын тушаал

15. Улсын байцаагчид нь захиалагчаас ирүүлсэн баримт бичиг, материалыг 7 хоногоос хэтрэхгүй хугацаанд үзэж танилцан барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгох эсэх тухай асуудлыг шийдвэрлэнэ. Дутуу материал ирүүлсэн хугацааг тооцохгүй.

32. Барилгын зураг төсөл хянуулах бол

1. Хүсэлт гаргасан албан бичиг, өргөдөл

2. Газар олголтын тухай орон нутгийн засаг захиргааны шийдвэр
МNS, ТН, ТЗ зураг төслийг /зур/ зохиосон байгууллагын нэр, тусгай зөвшөөрлийн хуулбар /дугаар/ Жнь: “Конконсалтинг” ХХК ЗТ 2041 /03/

3. Ерөнхий архитекторын баталсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө

4. Ажлын зураг хийгдэхээс өмнө хийгдсэн эскез болон захиалагчийн технологийн даалгавар

5. Барилга байгууламжийн ажлын иж бүрэн зураг төсөл

6. Бүх төрлийн техникийн нөхцөл

7. Инженер, геологийн судалгааны дүгнэлт

8. Барилга байгууламжийг барих газрыг сонгоход оролцсон эрүүл ахуй халдвар судлалын хяналтын улсын байцаагчийн дүгнэлт

33. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэхэд

1. Осолдогч бүрийн үйлдвэрлэлийн ослын акт

2. Үйлдвэрлэлийн осол гарсан ажлын байр, талбайн фото ба гар зураг, схем

3. Үйлдвэрлэлийн осолтой холбоотой асуудлаар холбогдох хүмүүсээс авсан мэдээлэл ярилцлага

4. Үйлдвэрлэлийн ослын шалтгааны талаарх эмнэлгийн болон мэргэжилтэн, шинжээчийн дүгнэлт, лабораторийн шинжилгээ, туршилтын дүн

5. Үйлдвэрлэлийн осолд өртсөн ажилтны сургалтанд хамрагдсан тухай гэрчлэх баримт болон осолдогчийн гарын үсэг бүхий зааварчилгын хуулбар

6. Ажлын хувцас, хамгаалах хэрэгслийн олголт, тэдгээрийн эдэлгээний хугацааны тухай баримт

7. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан албан тушаалтны болон үйлдвэрлэлийн осолд өртсөн ажилтны эрх, үүргийг тодорхойлсон дүрэм, заавар, тушаал, хууль эрхийн бусад актаас хэсэгчлэн авсан хуулбар

8. Үйлдвэрлэлийн ослын тухай яаралтай мэдээлэх хуудас

9. Хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт /тусдаа дүгнэлт гаргасан тохиолдолд/

10. Цогцост хийсэн задлан шинжилгээний дүгнэлт

11. Хүний амь үрэгдсэн, осолтой холбогдох шинжээчийн дүгнэлтийг хөдөлмөрийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас томилсон комисс гаргана.

34. Үйлдвэрлэлийн машин механизм, тоног төхөөрөмжид гэрчилгээ авах бол

1. Машин механизм, тоног төхөөрөмжийн техникийн паспорт, баримт бичиг, угсарч суурилуулсан ажлын акт, зураг, схем

2. Ашиглалтын үеийн аюулгүй ажиллагааны заавар /монгол хэл дээр/

3. Машин механизм, тоног төхөөрөмжид туршилт тохируулга хийсэн, ажиллуулж шалгасан, хүлээн авсан акт

4. Машин механизм, тоног төхөөрөмж нь үйлдвэрлэлийн явцад байгаль орчинд нөлөөлөх, хүний амь нас, эрүүл мэндэд аюулгүй болохыг тогтоосон холбогдох мэргэжлийн байгууллагын экспертизийн магадлагаа, экспортлогч талын албан ёсны дүгнэлт

5. Машин механизм, тоног төхөөрөмж нь “Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага” MNS 4930:2000, “Ажлын байрны орчин, эрүүл ахуйн шаардлага” MNS 4990:2000, “Доргионы норм, аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага” MNS 4994:2000, “Шуугианы норм, аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага” MNS 5002:2000 стандартыг тус тус хангасан байна.

Олон улсын стандартаар үйлдвэрлэсэн онгоц, галт тэрэг, суудлын болон ачааны машин, тусгай баталгаажуулалт, зөвшөөрөл олгодог хэмжих хэрэгсэл, өргөх зөөх механизм, уурын ба ус халаах зуух, даралтад сав, шугам хоолой, ахуйн хэрэглээний техник хэрэгсэл /тоос сорогч, хөргөгч, угаалгын машин гэх мэт/ хамаарахгүй.