САНХҮҮГИЙН ХЯНАЛТЫН ЧИГЛЭЛ

  • Байгууллагын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу хийсэн зарим ажил гүйлгээ нь хууль эрх зүйн актуудыг зөрчих тохиолдол байдаг. Үүний хариуцлагыг хэн хүлээх ёстой вэ?

Аливаа байгууллагын санхүү, бүртгэл тооцооны ажилтнууд нь хууль тогтоомжид харшилсан шийдвэрийг биелүүлэхээс татгалзах ёстой. Хэрвээ удирдлагаас өгсөн үүргийн дагуу хууль зөрчсөн үйлдэл гүйцэтгэсэн тохиолдолд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 19.4-т “Аж ахуйн нэгж байгууллагын удирдлага нь нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжинд харшлах үйлдэл гүйцэтгэхийг бичгээр шаардаж гүйцэтгүүлсэн бол үүнээс үүсэх хариуцлагыг нягтлан бодогч хүлээхгүй” гэж заасныг мөрдөнө.

  • Төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, төсөвт байгууллагууд нь хөрөнгө бараа, ажил үйлчилгээг худалдан авахдаа ямар журмыг мөрдөх ёстой вэ?

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болон түүнд нийцүүлэх гаргасан эрх бүхий байгууллагын заавар, журмыг мөрдөж ажиллах ёстой. Худалдан авах ажиллагаанд мөрдөх журмыг сонгохдоо Засгийн газраас баталсан босго үнийг мөрдөнө.

Ангилал

Босго үнийн төрөл

Бараа

Ажил

Үйлчилгээ

Зөвлөх

Бусад

1

Харьцуулалтын аргаар худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаар

30 сая төгрөг

50 сая төгрөг

30 сая төгрөг

2

Шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаар

1 сая төгрөг

1 сая төгрөг

1 сая төгрөг

3

Зөвлөх сонгох бага үнийн аргыг хэрэглэж болох төсөвт өртгийн дээд хязгаар

30 сая төгрөг

4

Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зөвшөөрөл олгох төсөвт өртгийн доод хязгаар

1 тэрбум төгрөг

3 тэрбум төгрөг

500 сая төгрөг

1 тэрбум төгрөг

5

Вэб хуудсанд тендерийн урилгыг зарлан мэдээлэх төсөвт өртгийн доод хязгаар

50 сая төгрөг

100 сая төгрөг

50 сая төгрөг

50 сая төгрөг

  • Элэгдэл хорогдлын шимтгэлээрээ анхны үнээ нөхсөн, ашиглалтын норм, хугацаа дууссан болон засаж сэлбэн ашиглах боломжгүй болсон эд хөрөнгийг актлахдаа ямар журам баримтлах ёстой вэ?

Төрийн өмчийн хорооны 2007 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 457 тоот тогтоолоор батлагдсан “Төрийн өмчит хуулийн этгээдэд эд хөрөнгө олж авах, эзэмших,ашиглах, худалдах, шилжүүлэх, актлах журам”- д заасны дагуу үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл, машин механизм, тоног төхөөрөмж, компьютер техник хэрэгслээс бусад эд хөрөнгийг актлах ажлыг Өмч хамгаалах байнгын зөвлөлийн хяналт дор байгууллага өөрөө шийдвэрлэнэ. Харин дээр дурьдсан үл хөдлөх хөрөнгийг актлахдаа төрийн өмчийн хороонд саналаа хүргүүлж шийдвэрлүүлэх ёстой.

  • Барилга байгууламжийн засвар үйлчилгээ хийгдсэн ажлуудын аль нь их засварт, аль нь урсгал засварт тооцогдох вэ?

Төрийн өмчийн хорооны 2001 оны 615 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу их засварт барилгын дээвэр, тааз, шал, хаалга, цонх, инженерийн шугам сүлжээг их бүрнээр нь болих болон эдгээртэй холбогдон үүссэн барилгын засварын ажлыг, урсгал засварт барилга байгууламжийн гадна дотор заслын ажил,дүүжин тааз, цахилгаан, сантехник, салхивчийн системийн хэсэгчилсэн засвар, угаалга, техник хэрэгслийн эд ангийг солих, тоноглох ажлуудыг тооцно.

  • Өндөр насны тэтгэвэртээ гарч буй багш, эмч нарт олгосон тэтгэмжээс хувь хүний орлогын алыан татварыг суутган тооцох уу?

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16.1.1-д “хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгох байгаа тэтгэвэр, тэтгэмж, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөх олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламжийг албан татвараас чөлөөлнө” гэж заасан байдаг. Иймээс өндөр насны тэтгэвэрт гарч буй багш, эмч нарт олгосон тэтгэвэр нь эрүүл мэндийн болон боловсролын тухай хуулинд заагдсаны дагуу олгогдож байгаа тул татвараас чөлөөлөгдөнө.