НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЧИГЛЭЛ

  • Би гадаадын хөрөнгө оруулалттай байгууллагад иргэний гэрээгээр ажилладаг учраас нийгмийн даатгалд хамрагдахгүй байна, Яах вэ?

Та чухам ямар ажил албан тушаал эрхэлдэг нь чухал бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглосон байдаг.

Иймд ажилд анх орохдоо ажил олгогчтой ямар төрлийн гэрээ байгуулах асуудлыг онцгой анхаарах хэрэгтэй. Ажил олгогчоос санал болгож буй гэрээ нь таны хөдөлмөрлөх болон нийгмийн хамгаалалтай холбогдох асуудлаарх эрх ашгийг зөрчиж байгаа бол та татгалзах эрхтэйн дээр хууль хяналтын байгууллагад хандах нь зүйтэй.

Мөн Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2008.5.8-ны өдрийн хуулиар иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан ажил гүйцэтгэх болон хөлсөөр ажиллах гэрээгээр тохирсон хөлсөнд нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн байгаа. Иймд дээрх 2 тохиолдолд таны авсан цалин хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэлийг заавал суутган тооцох ёстой.

  • Өндөр насны тэтгэвэр тогтоолгоод ажил хийж байгаа бол нийгмийн даатгалын шимтгэл заавал төлөх ёстой юу?

Тэтгэвэр авагч ажил хийж байгаа бол нийгмийн даатгалын шимтгэл төлнө. Эрүүл мэндийн болон ажилгүйдлийн даатгалаас бусад / тэтгэвэр, тэтгэмж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал / төрлийн даатгалд заавал даатгуулна.

  • Хувиараа бизнес эрхэлдэг хүн нийгмийн даатгалд сайн дураар даатгуулахгүй бол насны эцэст тэтгэвэр тэтгэмжгүй болж хохирдог гэх юм. Ямар журмаар даатгалд хамрагдах вэ?

Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэд тэтгэврийн, тэтгэмжийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын төрөлд сайн дурын үндсэн äýýð äààòãóóëæ áîëíî.

Тэд оршин суугаа аймаг, сум, дүүргийнхээ нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулна. Гэрээнд шимтгэл төлөхөөр тохирсон сарын орлогын дүнгээс /хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй, шимтгэл тооцох орлогын дээд хэмжээнээс ихгүй/ тэтгэврийн даатгалд 10, тэтгэмжийн даатгалд 1, ҮОМШӨ-ий даатгалд 1 хувиар тус тус тооцож шимтгэлээ төлөхөөр тусгана.

Сайн дурын даатгуулагч нь зөвхөн даатгуулсан төрлийн даатгалын сангаас хуульд заасан болзол нөхцөлийн дагуу тэтгэвэр, тэтгэмж авах бөгөөд шимтгэл төлсөн хугацаа нь ажилласан нийт хугацаанд тооцогддог журамтай.

  • Нийгмийн даатгалын дэвтрээ хэрхэн баталгаажуулах вэ?

Ажиллаж байсан байгууллагынхаа нягтлан бодогчоор дэвтэртээ бичилт хийлгүүлнэ. Нягтлан бодогч нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан ,тооцоог нийгмийн даатгалын байгууллагад гаргаж өгснийг үндэслэн нийгмийн даатгалын байцаагч таны нийгмийн даатгалын дэвтрийг баталгаажуулж өгнө.


Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, ардын болон гавъяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай


  • Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, ардын болон гавъяат цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл олгох тухай хууль гарсан гэх юм, ямар хууль тогтоомж хэзээ гарсан бэ? Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, ардын болон гавъяат цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл олгох тухай хууль гарсан гэх юм, ямар хууль тогтоомж хэзээ гарсан бэ?

Монгол Улсын Их Хурлаас “Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат ахмад настанд төрөөс олгох нэмэгдэлийн тухай” хуулийг 2008 оны 5 дугаар сарын 16-ны өдөр шинээр батлан гаргасан.


  • Би Монгол Улсын гавьяат тамирчин цолтой энэ жил 55 натай эрэгтэй хүн байгаа юмаа уг нэмэгдэл надад олдох уу, олдох бол хэдэн төгрөг олдох вэ?

Монгол Улсын Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 3.1-д зааснаар “60 ба түүнээс настай эрэгтэй, 55 ба түүүнээс дээш настай эмэгтэйг ахмад настанд хамруулдаг. Иймд танд уг нэмэгдэл одоогоор олгогдохгүй болно.

Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, ардын цолтон ахмад настанд 200.0 мянга, гавъяат цолтон ахмад настанд 150.0 мянган төгрөгийн нэмэгдлийг нийгмийн даатгалын сангаас болон нийгмийн халамжийн сангаас олгож буй тэтгэвэр, тэтгэмжээс гадна сар бүр уг нэмэгдлийг олгоно.

  • Уг нэмэгдлийг авахын тулд ямар ямар баримт бичиг бүрдүүлж хаана хандах вэ.?

Та тухайн нэмэгдэл авахыг хүссэн хувийн өргөдөл, Иргэний үнэмлэх, Баатар, ардын болон гавьяатын цолны үнэмлэх зэрэг баримт бичгийг бүрдүүлэн харъяа аймаг, дүүргийнхээ хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст хандах нь зүйтэй.


  • Уг нэмэгдлийг ямар хугацаанд олгох вэ?

Нэмэгдлийг өргөдөл гаргасан өдрөөс эхлэн арилжааны банкаар дамжуулан сар бүр олгох бөгөөд нас барсаны дараагийн сар дуустал олгоно. Хэрэв ахмад настан өөрөө хүсвэл улирлын болон жилийн эцэст олгож болно.