ХОРТОЙ МӨӨГНИЙ ТУХАЙ
Хортой мөөгийг хордуулах байдлаар нь үндсэн 3 бүлэгт хуваадаг.
- Хоол боловсруулах эрхтнийг хордуулах мөөгүүд. Энэ төрлийн мөөгний хордлого 15-60 минутын дараа илэрч 2-7 хоног үргэлжлэх бөгөөд сул биетэй өвчтөнийг үхүүлж ч мэднэ. Үүнд: Сархи, бүрэн чанагдаагүй намрын Хожуулдай, Далбигын төрлийн зарим мөөгнүүд орно
- Мэдрэлийн системд огцом нөлөөлдөг хор бүхий Ялхор, Хүрмэг, Сархи төрлийн зарим зүйл мөөгнүүд багтдаг. Эдгээр мөөгийн хордлого 30 минутаас 2 цагийн дараа мэдрэгдэж инээх, уйлах, хий юм харах, ухаан алдах гэдэс хямрах зэргээр илэрнэ.
- Хор нь цусны сийвэнд шууд нөлөөлдөг цайвар, үмхий болон хаврын зэрэг Ялхор орно. Энэ бүлэгт багтдаг мөөгний хордлого 30 минутын дараа элэг бөөрөнд үйлчилж эхэлдэг хэдий ч 24-48 цагийн хооронд хордлогын ямарч шинж илэрдэггүй.
Хэдийгээр хортой мөөг идэшний мөөгнөөс цөөхөн нь ч хор уршиг нь багадахгүй. Иймээс хортой мөөгнүүдийг идэшний мөөгнөөс ялгаж сурах нь чухал. Хортой мөөг чанасан уусмалд мөнгөн халбага хийхэд харалдаг.
Мөөг хөгшөрхөд түүнд буй бодисууд задарч эхэлдэг учир удаан хадгалсан хүнсний мөөгөнд нь ч хордож болох талтай.
Мөн давсалсан, цуужуулсан мөөг хадгалсан савнаас, эсвэл мөөгийг буруу боловсруулсан зэргээс хордож болно.





