АРХИ ЭЛГИЙГ ӨӨХЛҮҮЛДЭГ

Элэг бол чиний ухамсаргүй байдлын хариуцлагыг хамгийн түрүүнд үүрч байдаг эрхтэн. Хэт дур тачаал, архи өөх, тос ихтэй хоол гээд илүү хэрэглэсэн бүхнийг энэ эрхтэн аргалах гэж оролдсоор өөрөө мууддаг. Зүрхнээс бүх биед зориулан шахсан цусны 25 хувийг элэг хэрэглэж байдаг. Элэг өдөрт 2 стакан дүүрэн өөх тосыг шүүн авч чиний биеийг хамгаалж байдаг. Иймд

  1. Эм уухдаа болгоомжтой бай, ялангуяа парацетомол төрлийн эмнүүд элэгт асар хортой эм.

  2. Согтууруулах ундааг ихээр хүртэснээс асар их хэмжээний архи боловсруулах гэж элэг зүдрэх үед хүнсний өөх тос элэгний шүүлтүүрийг бөглөн хуримтлагдаж эхэлдэг. Элэг өөхөлсөөр байтал архи нэмж уугаад байвал церроз, улаан хамар 2 гарцаагүй үүснэ.

  3. Дотор эрхтэнүүд өөхөлсөөр гэдэс чөлөөтэй ажиллах боломжгүй болж туранхай байх ёстой элэгний ачаалал эрс нэмэгддэг. Өдөрт 1 иогурт идэхэд элэгний өөхнөөс найдвартай хамгаалдаг.

4.Угаагаагүй жимс ногоо хэрэглэх , бохир гар нь элэгийг өвчлүүлэх аюултай.

Холестриныг яаж багасгах вэ.

Хэрэв та 40 шүргэж байгаа бол жил бүр холестринээ тодорхойлуулж байх хэрэгтэй. Цусан дахь холестрины хэмжээ ихэсснээс зүрх судас барьсан олон өвчин үүсэх суурь бий болно. Жнь: 1-1.5 сарын хугацаанд өлөн зэлмүүн хооллоход цусан дахь холестриний хэмжээ 15-20% буурдаг байна. Эрүүлжүүлэх хоол хүнс хэрэглэхийг хичээ. Далайн загас, далайн байцаа, далай тэнгисийн ургамал, амьтанаар хооллох тун ашигтай. Цусан дахь иод хичнээн их байх хирээр холестрин буурдаг. Өдөрт дээрх үнснээс 80-100 гр хэрэглэхэд л хангалттай. Уургаар баян үхрийг махыг өдөрт 180 гр идэж бай. Гэхдээ шүүслэг шинэ мах уурга ихтэй байдгыг анхаараарай.

Холестрин үүсгэгч доорхи хүнснээс зайлсхий:

Хонь, гахай, галууны тарган мах, өндөгний шар, тослог сыр, цөцгийн масло, жимстэй тараг, зайрмаг, крем барьсан талх, тослог чихэр бүхий чихэрлэг бүтээгдэхүүн, хийжүүлсэн ундаа, архи, голын давсалсан загас, мойнез, ууталсан шөл, хиам, зайдас, сарделькаас татгалзаж сур. Хоолыг шарах үедээ тос бага хий, аливаа махны нимгэн хальсыг авч хая. Чанахын өмнө махыг хэрчээд /жижиглэн хүйтэн усанд хий.

Гоо сайхны хамгийн хямд үнэт зөвлөгөө:

Хүзүүндээ 7 хоногт 2-3 удаа бүлээвтэр ургамлын тос түрхэж иллэг хийж бай. Унтахын өмнө нүдээ хар цай шингээсэн хөвөнгөөр арчаад жин тавь. Ингэхэд нүд чинь байнга сэргэлэн байх болно. Дрож арьс зөөллөж үрчийхээс сэргийлнэ. Бүлээн усанд бага багаар хийж зууран цөцгий шиг болгон нүүрэндээ түрхэж 15 минутын дараа угаана.