ТА ХИМИЙН БОДИС АШИГЛАДАГ, ХУДАЛДДАГ БОЛ

ХИМИЙН БОДИСЫН “ХОР АЮУЛЫН ЛАВЛАХ МЭДЭЭЛЭЛ”

Химийн бодис үйлдвэрлэгч аливаа байгууллага үйлдвэрлэсэн химийн бодисынхоо шинж чанар, учруулж болзошгүй эрсдэл, аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, хадгалалтын горим зэрэг бүх мэдээллийг харуулсан “Хор аюулын “Хор аюулын лавлах мэдэлэл”(ХАЛМ- SDS(Safety date sheets)-ыг зах зээлд нийлүүлж буй бүтээгдэхүүндээ заавал дагалдуулан худалдаалдаг. Энэхүү мэдээлэлд доорхи зүйлүүд тусгагдсан байна. Үүнд:

1. Химийн бодисын нэр, томъёо

2. Ханган нийлүүлэгч болон үйлдвэрлэгчийн тодорхой хаяг

3. Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн дагуу ангилсан код

4.Химийн бодисын шинж чанарын талаарх мэдээлэл

5. Учруулах хор аюул юу болох (аюул, ослын тэмдэг, тэсрэх, дэлбэрэх г.м)

6. Анхны тусламжийн арга хэмжээ

7. Гал түймрээс хамгаалах арга хэмжээ

8. Аюулд нэрвэгдэх байдлыг хянах, хувийн хамгаалалт (Үүнд ажлын байранд хийх хяналтын аргууд багтана)

9. Аюул ослын үед авах арга хэмжээ

10. Хадгалалт, аюулгүй ажиллагааны тухай анхаарах асуудал, гол шаардлага

11. Физик, химийн онцгой шинж чанар

12. Хор судлалын мэдээлэл (Биед нэвтрэх, бусад бодистой хоршсоноос үүсэх нэмэгдэл аюул зэрэг орно)

13. Экологид үзүүлэх нөлөөлөл

14. Хаяж зайлуулах, устгах арга хэмжээ

15. Тээвэрлэх, зөөвөрлөхөд анхаарах асуудал

16. Зохицуулалтын мэдээлэл

17. Химийн бодисын хор, аюулын лавлах мэдээлэл бэлтгэсэн он, сар, өдөр,

18. Агуулахад хүлээн авсан он, сар, өдөр

Хор аюулын лавлах мэдэлэл”-д хортой ба аюултай химийн бодис ба бэлдмэлийн эрсдэлийг “Ri” (Risc phrases) кодоор, аюулаас урьдчилан сэргийлэх санамж”-ийг “Si”- кодоор тэмдэглэсэн байдаг.

Одоогоор хортой ба аюултай химийн бодис ба бэлдмэлийн эрсдэл 67 бүртгэгдсэн бөгөөд R1-R67 хүртэл дугаарлагдсан байна. Жишээ нь: Химийн бодисын “Хор аюулын лавлах мэдэлэл”-д:

  • R1-Хуурай төлөв байдалд тэсрэмтгий

  • R2- Цахилгаан гүйдэл, богино холбоо, үрэлт, галын үед тэсрэх эрсдэлтэй

  • R3- Цахилгаан гүйдэл, богино холбоо, үрэлт, гал ын нөлөөнд ноцтой тэсрэх эрсдэлтэй

  • R4- Маш мэдрэмтгий, тэсрэх аюултай материал агуулсан гэж ойлгоно.

Мөн аюулаас урьдчилан сэргийлэх санамж (Safety phrases)-62 бүртгэгдсэн бөгөөд S1- S 62 хүртэл дугаарлагдсан байна. Жишээ нь:

  • S1- Байнга таглаж хадгал

  • S2- Хүүхдэд бүү ойртуул

  • S3- Сэрүүн газар хадгал

  • S16- Галын эх үүсвэрээс хол хадгал

  • S24-Арьсанд хүрэхээс урьдчилан сэргийл

  • S37- Зориулалтын бээлийтэй ажилла гэж ойлгоно.

Жишээ:

  • Онцгой исэлдүүлэгч бодисын №1-д бүртгэгдсэн

ХҮХРИЙН ХҮЧЛИЙН ХОР АЮУЛЫН ТУХАЙ ЛАВЛАХ МЭДЭЭЛЭЛ. ХАЛМ №10
(…Бодисын бүртгэлийн дугаар, нэрийг бичнэ)
SAFETY DATE SHEET SDS) ascording to directive …

  • EРӨНХИЙ ЗҮЙЛ: (General):

Химийн бодисын худалдааны нэр, томъёо:

Хүхрийн хүчил, Н2SO4

SAS №7664-93-9; EC № 231-639; EC index

№ 016-020-00-8 HS(БТКУС): 2807.00.00

  • ҮЙЛДВЭРЛЭГЧ БОЛОН НИЙЛҮҮЛЭГЧИЙН ХАЯГ:……………………………………

  • ХИМИЙН БОДИСЫН ШИНЖ ЧАНАР:

(Physical date):
Н2SO4 – 98.56%; SO3 –10%
Хайлах ( тelting point) -20C
Буцлах (Boiling) - 327
0C
Хувийн жин
(Specific gravity) – 1.84g/cm3
Тэсрэх хязгаар (Ехрlosion limits)…;
Plash point -…; Autoignition temperature: …;

Усанд уусах чанар(Water solubility): -ямар ч харьцаагаар холилдоно.

  • ХОР СУДЛАЛЫН МЭДЭЭЛЭЛ: (Toxicology) Онцгой хортой, исэлдүүлэгч, түлэмхий, хавдар үүсгэж болзошгүй шинж чанартай.

Үхлийн тун: IHL-RAT LC 50 0.51mg/l; UNR-MAN LDO 135mg-kg-1

  • БОЛЗОШГҮЙ ЭРСДЛИЙН КОД: (Risc phrases): R35; R36; R37; R38; R 49

  • БИЕ ХАМГААЛАХ ХЭРЭГСЭЛ: (Personal protection): Нүдний шил, нүүрний хамгаалалт, хүчилд тэсвэртэй бээлий, гутал, хувцас, г.м

  • АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ САНАМЖИЙН КОД: (Safety phrases): S23; S30; S36; S37; S39; S40

  • БУСАД ЛАВЛАХ МЭДЭЭЛЭЛ:………..…………………………………………………

Тайлбар: “ХАЛМ “(SDS)-ийг үйлдвэрлэгч, нийлүүлэгчээс заавал авна.

Хүлээн авагч, худалдан борлуулагчид, ашиглагч аж ахуйн нэгжүүд Байгаль орчны сайдын 2000 оны 45 тоот тушаалаар батлагдсан зааврын дагуу “ХАЛМ”-ийг бүрдүүлнэ.

Химийн бодис ба бэлдмэлийн “Хор аюулын лавлах мэдээлэл”-д дурьдсан эрсдэлийн “Ri” код, аюулаас урьдчилан сэргийлэх санамж”-ийн “Si”- кодоор тэмдэглэсний дагуу тухайн химийн бодис ямар аюул учруулж болох, эрсдэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар аж ахуйн нэгжүүд холбогдох арга хэмжээг авсан байх нь чухал юм.