1.Геодези зураг зүйн хэмжилтийн багаж ашиглаж хэмжилт хийхдээ баталгаат лаборториор баталгаажуулсан байх
2.Шинээр барилга, зам, инженерийн байгууламж барьж, ашиглахдаа гүйцэтгэлийн зураглал хийлгэж хотын мэдээллийн санд оруулсан байх
Гүйцэтгэлийн зураг хийлгэхдээ
Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдээр хийлгэж, баталгаажуулсан байх
Гүйцэтгэлийн зураг нь 1:500-ны масштабтай байр зүйн зургийн агуулгатайгаар хийгдсэн байх
Газар доорх шугам сүлжээний зургийг шугам, сүлжээг далдлахаас өмнө хийлгэх
Гүйцэтгэлийн зураг хийлгэж мэдээллийн санд оруулахийн ач холбогдол
Таны барилга, байгууламж нь инженерийн шугам сүлжээний зураг нь мэдээллийн санд орсноор эзэмших, өмчлөх, ашиглах газар, барилга байгууламж түүний шугам сүлжээн дээр барилга байгууламж барих, газар давхардан олгогдохоос хамгаалагдана.
Та гүйцэтгэлийн зураг хийлгээгүй мэдээллийн санд оруулаагүй бол яараарай
Кадастрын хяналт:
Газар дээр нь тэмдэглэж газрын кадастрын зурагт буулгасан ерөнхий хил нь газар олгохдоо тогтоосон хилийн цэстэй, оноосон хил нь газрыг хэсгээр дундаа эзэмшигчдийн бичгээр гаргасан зөвшөөрөлд заасан, эсхүл газар олгоход эрх бүхий этгээдээс тогтоосон хилтэй тохирч байна. /кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.12 дахь заалт/
Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад өгөх зөвлөмж
Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллага нь эзэмшиж, ашиглаж байгаа газрын ерөнхий хилийн эргэлтийн цэгийг газар дээр нь тэмдэгжүүлэн, хэмжилт хийлгэж координатжуулан, кадасрын зурагт буулгана.
Кадастрын зургийг нийслэл дүүргийн газрын албанд хөтлөгдөж байгаа газрын мэдээллийн санд оруулаж, нэгж талбарын дугаар авсан байна.
Кадастрын зураглал хийх Нийслэл, дүүргийн газрын
тусгай зөвшөөрөл бүхий иргэн, мэдээллийн санд оруулсан,
аж ахуйн нэгж, байгууллагын нэгж талбарын дугаар авсан
хийсэн кадастрын зураг кадастрын зураг
-
БАРИЛГЫН ГЕОДЕЗИЙН АЖИЛ
Барилгын захиалагч, гүйцэтгэгч, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад зориулав.
Барилга зам, инженерийн байгууламжийг барих, ашиглах, эх засвар хийх үед хийгдэх геодезийн ажилд заавал дагаж мөрдөх норм ба дүрэм
1.Барилгын геодезийн ажил БНбД 11-08-06
2.Барилга байгууламжийн судалгааны нийтлэг үндэслэл инженер геодезийн ажил БНбД 11-07-04
3.Нивелир шалгах, шинжлэх заавар БНбД 11-07-04
БАРИЛГЫН ГЕОДЕЗИЙН
АЖИЛ
БНбД 11-08-06
Энэ норм ба дүрмийг Барилга, хот байгуулалтын сайдын 2006 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 116 дугаар тушаалаар баталсан бөгөөд мөн оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан байна.
Энэхүү дүрмийг шинээр барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ барьж байгуулах, өргөтгөх, сэргээн засварлах үед геодезийн ажил гүйцэтгэх, түүнийг шалгаж хүлээн авахад мөрдөнө. /хуудас 3/
Барилгын талбайд гүйцэтгэх геодезийн ажлын бүрдэлд:
-
Барилга байгууламжийн үндсэн ба гол тэнхлэг, технологийн тоног төхөөрөмийн угсралтын тэнхлэгийг газарт шилжүүлэх, үндэслэл байгуулах
-
Барилга байгууламжийн овор хэмжээсийн нарийвчлалыг шалгах геодезийн хэмжилт явуулах, гүйцэтгэлийн зураг зохиох
-
Барилга угсралтын геодезийн ажил гүйцэтгэх
-
Барилга байгууламжийг барихад шаардагдах бэлтгэд ажил болох зам, гарц, краны зам, төмөр зам, аюулгүйн зурвас, инженерийн хийцтэй түр байгууламжуудыг зураг төслийн дагуу гүйцэтгэх үед хийх геодезийн хэмжилт
-
Инженерийн нарийн хийцтэй болон 9-өөс дээш давхар бүхий барилга барихад геодезийн ажил гүйцэтгэх төсөл даалгавар
Барилга байгууламжийн геодезийн ажил нь барилга угсралтын үед гарч болох хэв гажилт, суулт, хазайлт, гулсалт, тасралт, газар хөдлөлт болон болзошгүй аюулаас гарч болох хохирлыг урьдчилан мэдээлэх, зургаар болон тоон мэдээллээр хангах, барилга угсралтын ажлыг зогсооход чиглэгдэнэ.
Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, барих ажлын үед хийгдэх геодезийн хэмжилтийг хийх үндэслэлийн цэг, хэмжилтийн нарийвчлалыг баталсан төсөл-даалгавар, ажлын зурагт тусгаж өгсөн байх шаардлагатай.
Геодезийн хэмжилтийн багаж:
Тухайн барилгын техникийн даалгавар, төслөөс өгөдсөн ажлын зориулалт, хэмжээ, нарийвчлалаас хамааруулан геодезийн хэмжилтийн багажийг сонгоно.
Барилга угсралтын ажилд хэрэглэх геодезийн хэмжилтийн багаж хэрэгслэлийг Геодези, зураг зүйн лаборатораар Улирал тутамд дуу чимээ доргилт ихтэй, газар доорх байгууламж болон чийгтэй, тэсэлгээ хийгддэг газарт хэмжилт хийх багажийг, Сар тутамд шалгуулж, баталгаажуулна.
Барилгын геодезийн ажил гүйцэтгэх:
Барилга байгууламж барих талбайг чөлөөлөх, буулгах ажил хийсний дараа геодезийн ажлыг эхлэн гүйцэтгэнэ.
Барилга угсралтын түвшинд геодезийн солбицол, өндрийг дамжуулах:
Цахилгаан шат угсрахад зориулсан нүх
Технологийн болон хучилтанд гаргасан 15х15 см-ээс багагүй хэмжээтэй тусгай нүх
Барилга байгууламжийн үндэслэлийн цэг нь:
Үндэслэлийн цэгүүдийн бат бэх байдал, устаж үрэгдэхгүй хадгалагдах нөхцөлийг хангасан байна.
Барилга байгууламжийн талбайд байгуулах өндрийн сүлжээг улсын нивелирдлэгийн сүлжээний 2-оос доошгүй марк, реперт тулгуурласан сэлгэцээр байгуулна.
Барилгын геодезийн байрлал, өндрийн үндэслэлийн сүлжээний цэгүүд нь заавал давхацсан байна.
Өндрийн реперийг барилга байгууламж бүрийн дэргэд 1-ээс цөөнгүй, инженерийн шугам сүлжээний тэнхлэгийн дагуу 0.5 км тутамд байгуулна.
Барилга, байгууламжийн үндсэн ба гол тэнхлэгийн цэгүүдийг бэхлэх байдал
Барилга, инженерийн байгууламжийн тэг тэнхлэгийг газарт шилжүүлэхэд дараах нөхцөлийг хангасан байна. Үүнд:
-
Барилгын зураг төсөл нь бүрэн дуусч барилгын ажил гүйцэтгэх техникийн нөхцлийг бүрэн авсан, газар олголтын гэрээ, гэрчилгээ олгогдсон
-
Барилгын зураг төсөл, ерөнхий төлөвлөгөө, зай хэмжээний зураг нь экспертизээр батлагдсан
-
Захиалагч ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авсны дараа гүйцэтгэнэ.
Барилга байгууламжийн геодезийн үндэслэлийг актаар хүлээлцэнэ.
Хориглох үйл ажиллагаа
Барилга, инженерийн байгууламжийн зураг төсөл болон батлагдсан ерөнхий төлөвлөгөө, зай хэмжээний зураг нь газар олголтын /захирамжийн хэмжээ/, зургаар тогтоогдсон байрлалтай тохирохгүй бол тэг тэнхлэгийг газарт шилжүүлэх хэмжилт хийхийг хориглоно.
Хэмжилтийн үр дүнг баримтжуулах
Геодезийн шалгалтын хэмжилтын үр дүнг барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэлд бичнэ.
Хэмжилтийн алдаа
Инженерийн шугам сүлжээний гүйцэтгэлийн зураглал явуулахад болон барилга байгууламжийн геометр хэмжээний геодезийн хэмжилтээр нарийвчлалын шалгалт хийх үеийн хэмжилтийн алдаа нь улсын стандарт, барилгын норм ба дүрэм, мөн төслийн баримт бичигт зөвшөөрөгдсөн хэмжигдэхүүний 0.2 мм-ээс ихгүй байна.
Гүйцэтгэлийн зураг
Барилга, инженерийн байгууламж, шугам сүлжээний ажлын гүйцэтгэлийн зураглалыг гүйцэтгэгч аж ахуйн нэгж, иргэн нь улсын болон орон нутгийн хот байгуулалтын мэдээллийн санд актаар хүлээлгэж өгнө.
Тавигдах шаардлага
-
Хэмжилтийг улсын сүлжээнд хийсэн байна.
-
Гүйцэтгэлийн зураглалыг “1:5000, 1:2000, 1:1000, 1:500-ны масштабтай байр зүйн дэвсгэр зургийн томъёолсон тэмдэг”-ийн дагуу зурна.





