ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧИЙН НИЙТЛЭГ ҮҮРЭГ

/хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагуудад зориулав/

Ашигт малтмалын тухай” хуулиас:

6 дугаар бүлгийн 35 дугаар зүйл

Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүрэг

35.1 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх,хайх, ашиглахдаа энэ зүйлд заасан нийтлэг үүргийг биелүүлж ажиллах бөгөөд зөрчвөл энэ хуулийн 66.1.4-д заасан хариуцлага хүлээнэ.

35.2 Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь баримт бичгийг хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа газар дээр байлгана.

35.2.1 Хайгуулын тусгай зөвшөөрлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар.

35.2.2 Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, тайлан.

35.2.3 Төрийн захиргааны байгууллага болон мэргэжлийн хяналтын албаар хянуулсан хайгуулын ажлын төлөвлөгөө.

35.3 Ашиглалтын туснай зөвшөөрөл эзэмшигч дараахь баримт бичгийг уурхай дээр байлгана.

35.3.1 Ашиглалтын тусгай зөвшөөрлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

35.3.2 Ашигт малтмал ашиглах техник,эдийн засгийн үндэслэл болон зохих байгууллагаар хянуулсан уулын ажлын төлөвлөгөө

35.3.3 Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ

35.3.4 Байгаль хамгаалах төлөвлөгөө

35.3.5 Хөрөнгө түрээслэх болон бүтээгдэхүүн борлуулах гэрээ

35.3.6 Уурхайн талбайн хилийг тогтоож,байнгын шав тэмдэг тавьсан акт

35.3.7 Газар,ус ашиглах тухай гэрээ

25 дугаар зүйл Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах журам

26.1.6. Хайгуулын ажлын явцад байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт

45 дугаар зүйл Уурхайг хаах үед тавигдах шаардлага

45.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайг бүхэлд нь,эсвэл хэсэгчлэн хаах бол нэг жилээс доошгүй хугацааны өмнө мэргэжлийн хяналтын албанд энэ тухай албан бичгээр мэдэгдэх бөгөөд уг албаны гаргасан журмын дагуу зохих бэлтгэлийг хангаж,дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

45.1.1 Уурхайн талбайг нийтийн зориулалтаар ашиглахад аюулгүй болгох,байгаль орчныг нөхөн сэргээх талаар холбогдох арга хэмжээг бүрэн авах,

45.1.2 Уурхайн эдэлбэр байсан газрыг нийтийн зориулалтаар ашиглахад аюул учирч болзошгүй бол түүнээс сэргийлэх арга хэмжээ авах

49 дүгээр зүйл.Тусгай зөвшөөрлийг шилжүүлэх

49.4.1. Шилжүүлж байгаа тусгай зөвшөөрөл

49.4.4. Ашиглалтын тусгай зөвшөөрөл шилжүүлж байгаа бол тухайн талбайн олборлолт явуулсан хэсэгт нөхөн сэргээлт хийсэн тухай байгаль орчны хяналтын албаны тодорхойлолт

54 дүгээр зүйл.Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь буцаан өгөх

54.2. Талбайг бүхэлд нь буцаан өгөх тухай өргөдөлд байгаль орчныг хамгаалах,мэдээ,тайлан гаргах зэрэг хууль тогтоомжоор хүлээсэн үүргийг болон уурхайг хаах үед тавигдах шаардлагыг биелүүлснийг нотлох баримтыг хавсаргана